Тэр аялалд бэлэн үү...

2014-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

/эргэцүүлэл/

-За байз.Одоо юу билээ. Аа тийм, одоо хийн зуух, зүлгэн дээр дэвсэх юм, эвхдэг сандал нэмэх юм байна. Нэг бүртгэчихье. Юу юу авлаа. Майхан, шүхэр, биед эвтэйхэн дулаан хувцас, борооны цув, нарны малгай, нарны шил, усны хувцас, өвчин намдаагч эм, шархны наалт, нойтон болон хуурай салфетка, аяга халбага, сав суулга, нарны тос, харшлын эм, нөөц зай. Одоо бараг болж байгаа байх аа. Хоол хүнс, ундаа, усаа нэмж ачаад багаажинд багтахгүй нь ээ. Заримыг нь суудал дээрээ авахаас.

Үгүй мөн гуравхан хоногийн аялалд гарах гэж яаж ийгээд л ачаа багтахаа байчих юм. Үлдээе гэхээр хэрэггүй юм нэг ч байхгүй. Хэрэг болгож амрах гэж гараад бэлтгэл дутуу очихоор бүр зутарчихна. Юун амрах манатай юм болно доо...

Нийслэл хот ч сайхан байна шүү. Цаг гаруй түгжирдэг газар аравхан минут хүрэхгүй давхиад л оччихно. Бүгд л агаар ус, найр наадам хөөгөөд хөдөө гарчихаар нийслэлийн зам талбай хэсэгтээ л сэлүүхэн амар болж.

Хүний амьдралын хором бүр бэлтгэл  байх юм даа. Ажиллах, амрах алинд нь ч бэлтгэлгүй бол түүнийхээ горыг заавал хүртэнэ. Бүтэн жил ажиллаад амралтаа аваад бэлдэж, бэлдэж рашаан усанд явна. Гэсэн ч бэлдсэн зүйлээс шалтгаалахгүй гэнэтийн юу ч тохиолдож болно.

Энэ зун хөдөө аймгуудын 90 жил давхцаад бүр ч хөл хөдөлгөөнтэй зун болж байх юм. Амралт, аялал гэж гараад гэртээ эргэж ирээгүй хүмүүс ч энэ жил зөндөө байгааг эрх биш мэдээнээс олж хардаг л байх даа. Сая Архангай аймгийн Хашаат суманд болсон хар салхи мөн л хотоос очсон амрагчдыг л илүүтэй зутраасан дуулдана.  Энд тэнд идэж, уухаа дэндүүлж, осол аваар гаргасан хүн ч тоймгүй олон.

10 000 метрийн өндөрт нисч явсан онгоцыг л буудаад унагачихаж байна шүү дээ. Дотор нь мөн л бэлдэж, бэлдэж гарсан амрагч аялагчид. Гуравхан өдөр салхинд гарах гэж би ингэж бэлдэж байхад хэрэглээ өндөртэй өрнө дорнын аялагчид ямар ихийг бэлдсэн бол оо.

Өнөө цагийн өнгө нэг л биш. Цаг үргэлж гай гамшиг, осол эндэл, үхэл хагацал. Хөлөг онгоцууд ар араасаа сүйрч өдий төдий айлын хоймор эзгүйрч, олон олон ээжүүд үрээ алдаж, үй олон залуусын хайр дурлал хагдарч, цахим ертөнцийн зурагт хуудас эзэнгүйрч хоцорсон хэргийн гашуудал арилаагүй байхад дахин хэдэн ч удаа нисэх онгоц сүйрэв дээ. 

Дайны талбарт байлдаж яваа цэргүүд ч ингэж олноороо үрэгдээгүйг түүх гэрчилнэ. Гэтэл өдгөө тайван цагийн мэдээгээр өдөр бүр санаанд багтамгүй “төгсгөл”-ийг дурдах болж.

Хангай дэлхий дэлэгнэсэн зуны энэ өдрүүдэд хүн болгон сэтгэл тэнүүн зусахгүй байгаа гэхээр л фейсбүүк хуудас нь админгүй болж эзгүйрсэн тоймгүй олон тохиолдлыг сонсоод мөнхийн аялалд биш түр зуурын аялалдаа л бэлдэж гараа даа гэхээс аялалын тухай жихүүцэхгүй байж чадахгүй нь.

Зориод, хүсээд, бэлдээд явсан аялал нь ямраар төгсөхийг өөрсдөө мэдэхгүй хүмүүн төрөлхтөн гэхээр “явмааргүй байна гэсний зоргоор больчихож болдоггүй, явмаар байна гэсний зоргоор оччихож болдоггүй” тэр аялалд бэлдэж бид чадсан болов уу? Гуравхан хоноод эргээд ирэх, ганцхан цаг давхиад хүрчих газрын аялалд маань л тоймгүй их зүйл бэлдэж байхад хэзээ ч эргэж ирэхгүй тэр аялал харин ч ихийг бэлдэхийг шаардахгүй гэж үү?

Алан хядагчдын гарт өртчихгүй, нисэх онгоцонд сүйрэхгүй, хөлөг онгоцонд живэхгүй, хар салхинд хөөгдчихгүй, хүнсний дайнд хордуулчихгүй, элдэв өвчний вируст баригдахгүй азтай азтай гэхэд л дал, наяхан жилийн хүмүүний амьдрал. Хоншоортой бол 90, 100 насална. Тэгээд л аялахгүй гэсэн ч аялдаг мөнхийн амралт, холоос холыг зорих, буцаж ирэхгүй мөнхийн аялал... Хүссэн ч явна, хүсээгүй ч явна.

Буцаж ирэхгүй аялалын маань төгсгөлд ямархан амралтын газар угтахыг таашгүй. Сайн бэлдэж л гарахгүй бол амарч чадахгүй зутарч орхидог бидний мэдэх түр зуурын амралт... Юу ч бэлдээгүй байж гардаг бидний мэдэхгүй үүрдийн амралтын газар....

“Нэг амьдарч, нэг л үхнэ. Хүн сайн мөртэй ч үхнэ, муу мөртэй ч үхнэ. Яаж ч амьдарсан миний л дур”

Ганцхан зуны настай цэцэгсийг тэгтлээ гоёчихоод, ганцхан өдрийн салхинд хорчийтол хатаадаг нэгний мөнхийн амралтыг зорьж, эргэж ирэхээргүй аялалд мордохдоо иймхэн хэдэн өгүүлбэрийг бэлдээд гарна л гэнэ шүү. Мөн ч өрөвдмөөр бэлтгэл юм  даа!

Алхам бүртээ хүн чанараа үүрч зөв санаагаа дэвсэх минь ээ...

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22