Танктай биатлонч О.Ууганцогт: Шигшээд шалгарахыг зорьж байна

2022-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Д.ДАРАМБАЗАР

«АрМИ-2022» найм дахь удаагийн Армийн олон улсын тоглолтын танктай биатлоны тэмцээн өчигдөр ОХУ-ын Москва орчмын “Алабино” цэргийн бэлтгэлийн баазад эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Ази, Европ, Африк, Өмнөд Америк гэсэн 22 улсын баг оролцож байна. Тэмцээнд БНХАУ-аас бусад багууд ЗХУ-ын Т-72 танк хөлөглөж байгаа юм байна. Харин БНХАУ өөрсдийн дотоодын үйлдвэрийн танкаараа уралдаж байгаа аж.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй О.Ууганцогттой хойд хөршийн “Нэгдүгээр суваг” телевизийн сэтгүүлч сэтгэгдлийг нь сонссон байна. Тэрбээр сэтгүүлчийн “хэддүгээр байранд орно гэж бодож байна вэ” гэсэн асуултад “Шигшээд шалгарахыг зорьж байна. Бид тэмцээний 50 дугаар байрт орж байсан үе бий 5-9 дүгээр байранд ч орж байсан. Бидэнд эзлэж үзээгүй дөрвөн байр бий. Тиймээс шигшээд үлдэх зорилготой” гэж хариулжээ.  Армийн олон улсын тоглолтыг батлан хамгаалахын салбарын олимпын наадам гэж зүйрлэж болох юм. Олон төрлөөр явагддаг энэ наадмын танктай биатлон нь жинхэнэ байлдааны нөхцөлд дээд зэргээр ойртсон нөхцөлд, хуягт техникийг болон экипажуудын чадварыг сорьсон нөхцөлд явагддаг юм. Танкууд хэр хурдтайгаар, хэдэн тойрог явах, пулемёт болон их буугаар буудах, хүнд саадтай замын хэсгийг туулах зэргээр танкчдын чадварыг сорьж, байгаа оноогүй, эсвэл жолоодлогонд алдаа гарсан тохиолдолд хугацааны торгууль ноогдуулж, оноо хасах журмаар явагддаг.

Эх сурвалж: www.polit.mn

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

14 цаг 18 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

14 цаг 36 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

14 цаг 40 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

14 цаг 51 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

14 цаг 56 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

15 цаг 0 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

15 цаг 2 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

15 цаг 5 мин