ЗХЖШ:Цэргийн раллид ОХУ, Беларусь, Узбекистаны тамирчид оролцоно

2022-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

​"Цэргийн ралли-2022" олон улсын цэргийн мэргэжлийн тэмцээний нэгдүгээр шат Увс аймгийн Улаангом суманд наймдугаар сарын 15-нд эхэлнэ. Үүний дараагийн шатны тэмцээн ОХУ-д энэ сарын 17-21-ний хооронд хоёр улс дамжин зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээнд урьдчилсан байдлаар Монгол, ОХУ, Беларусь, Узбекистаны баг тамирчид оролцохоо албан ёсоор мэдэгдсэн гэдгийг ЗХЖШ-аас мэдээллээ. 

ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр  "ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Олон улсын цэргийн наадам”-ыг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид “Танкийн биатлон”, "Цэргийн хээрийн гал тогоо", "Инженерийн томьёолол", "Цэргийн ралли" зэрэг тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн. Улмаар зохион байгуулагч орны тоонд шилжиж, 2019 онд олон улсын "Аравт" морин цэргийн уралдааныг өөрийн эх орондоо анх удаа зохион байгуулсан. "Аравт" морин цэргийн олон улсын уралдаан энэ сарын 13-18-ны өдрүүдэд ЗХЖШ-ын сургалтын нэгдсэн төвд болно.

"Цэргийн ралли-2022" уралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу дээрх дөрвөн улсын тамирчид гарааны өмнөх сугалааг сугалсан байгаа. Манай баг тамирчид дөрөвдүгээр гараанд өрсөлдөж уралдана. Уг тэмцээнийг ямар нэгэн осол, зөрчилгүй батлагдсан маршрутаар хийх бэлтгэлийг хангаж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

14 цаг 16 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

14 цаг 34 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

14 цаг 38 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

14 цаг 49 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

14 цаг 53 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

14 цаг 57 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

15 цаг 0 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

15 цаг 3 мин