Үндсэн хуулийг өөрчлөх багт Н.Энхбаяр хэрэгтэй

2022-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх баригч нам оруулж ирэх нь бараг тодорхой болчихлоо.  Үүнийг дагаад нэг зүйл яригдаж эхлэв. Энэ нь  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг “эх бариулах” нь, түүнийг болиул,  тэтгэвэрт нь гарга” гэх санал шүүмжлэл маягийн зүйл хөвөрч байна. Угтаа бол  Н.Энхбаяр дарга Үндсэн хуулийг өөрчлөх төслийг гардаж батлуулах гээгүй л юм билээ. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд улс төрийн намуудын  саналыг нэгтгэх ажлыг л зохион байгуулахаар болсон.  Үүнийг ч тэр ядах юмгүй хийчих нь тодорхой.

Ер нь  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад туршлагатай улстөрчдийн оролцоо, санал шүүмжлэл, үзэл баримтлал сайнаар нөлөөлнө үү гэхээс буруудах юм огт байхгүй л дээ.    Н.Энхбаяр даргын хувьд Төрийн гурван өндөрлөгийн албан тушаал хашиж байсан, парламентын гишүүн, намын дарга байсан хүн.  Улстөрчийн хувьд сайныг нь хийж, саарыг нь даваад гарсан  нэгэн. Тэгэхээр одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөөр яригдаж байгаа төрийн байгуулалт, эрх мэдлийн хуваарилалт, парламентын бүрэлдэхүүний тухай хамгийн сайн мэдэх нэгэн гэж хэлж болно. Мөн одоогийн Үндсэн хуулийн гол амин сүнс хийгээд үзэл баримтлалын алдаа дутагдал хаанаа байгааг ч тэр мэднэ.  Тэгэхээр   Үндсэн хуулийн энэ чухал асуудлуудыг өөрчлөхдөө яагаад Н.Энхбаярын туршлагыг ашиглаж болохгүй гэж.   Мөн одоогоор тэрбээр эрх баригч намаас ямар нэгэн албан тушаал аваагүй, сул байгаа.  Энэ нь Үндсэн хуулийг өөрчлөх багт түүний давуу тал болно.  Тэрбээр ямар нэгэн чөдөр тушаагүйгээр асуудалд хандаж, санал шүүмжлэлээ хэлж, олон нийтийн талд үзэл бодлоо илэрхийлэх боломжтой гэсэн үг. Энэ мэтчилэн Үндсэн хуулийг өөрчлөхөд Н.Энхбаярыг “ашиглах”-ад болохгүй юм огт харагдахгүй л байна даа. 

Эх сурвалж:www.polit.mn

 

enhbayrt medleg ih bii turshilgaj ih bii terig ashiglah heregtei shuu de enerbold biluu ged batcasn anh barij awah gj buu shiidemtei ojdog ternees 100% iluu baihaa yugaarj gsn.
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

13 цаг 56 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

14 цаг 13 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

14 цаг 18 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

14 цаг 29 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

14 цаг 33 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

14 цаг 37 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

14 цаг 40 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 43 мин