Л.Оюун-Эрдэнэ: Бид популист хандлагаас прагматик шийдэл рүү орох цаг болжээ

2022-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 Хөшгийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах  бүтээн байгуулалтыг эхлүүллээ.  Шинэ суурьшлийн бүсийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцов.

Манай Улс 1980 онд Багануур хотыг барьж байгуулсан. Үүнээс хойш 40 жилийн дараа шинэ суурьшлын бүс цогцлоох ажил эхэлж байгаа юм байна. Нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Газрын дээрх шинэ хотыг сүндэрлүүлэхийн тулд газар доорх инженерийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх учиртай. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас манлайлал үзүүлж, Хөшигийн хөндийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, Засгийн газрын байгууллагуудыг үе шаттайгаар Хөшгийн хөндийд нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасныг дуулгахад таатай байна. Монголчууд бид өмнө нь Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг аж үйлдвэрийн олон хотыг сүндэрлүүлж чадсан түүхтэй. Харамсалтай нь,  өнгөрсөн 30 жилийн хугацаанд нэг ч шинэ суурьшлын бүс, шинэ хотыг байгуулж чадаагүй нь бодит үнэн билээ. Урт хугацаагаар системтэй төлөвлөж чадаагүйгээс, засаглалын хэт тогтворгүй байдлаас, бодлогын залгамж чанар алдагдсанаас, сонгуулиас сонгуулийн хооронд хоосон хүлээлт үүсгэсэн бодит биш амлалтуудаас үүдэж, монголчууд бид өнөөдөр нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг ч нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” бол хоосон зорилт биш юм аа. “Шинэ сэргэлтийн бодлого” бол бодит төслүүд юм. Нэг үгээр хэлбэл, эхлэх, дуусах хугацаатай, хөрөнгө оруулалтын үнэлгээтэй, тооцоо судалгаанд үндэслэсэн Прагматик бодлого юм. Бид улс үндэстнээрээ популист хандлагаас прагматик шийдэл уруу орох цаг болжээ.  Хэдийгээр дэлхий нийтээр цар тахалтай, дайн тулаантай, хүйтэн дайны нөхцөл байдал эргэн сэргэсэн амаргүй цаг үе боловч “Шинэ сэргэлтийн бодлого” бодитой хэрэгжиж байна." гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

14 цаг 42 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

15 цаг 0 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

15 цаг 5 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

15 цаг 16 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

15 цаг 20 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

15 цаг 24 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

15 цаг 26 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

15 цаг 29 мин