Ариг банкны гүйцэтгэх захирлаар О.Хүрэлбаатар томилжээ

2022-08-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Ариг банкны гүйцэтгэх захирлаар О.Хүрэлбаатар томилжээ.  Тэрбээр 2021 оны есдүгээр сараас “Ариг банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Дэд захирлын албан тушаалыг хашиж байсан юм.   О.Хүрэлбаатар нь банк санхүүгийн салбарт 30 гаруй жил тасралтгүй удирдах албан тушаалыг хашиж ирсэн туршлагатай банкир юм. Тэрбээр Үнэ, стандартын улсын хороонд мэргэжилтэн, Улсын банкны ерөнхий хороонд валютын арилжааны дилер, Худалдаа, хөгжлийн банкийг үүсгэн байгуулалцаж, улмаар тухайн банкандаа хэлтэс, газрын захирал, Дэд захирал, Орлогч захирал, Монгол шуудан банканд Гүйцэтгэх захирлын орлогч, Хадгаламж банканд Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн орлогч дарга, “SGS” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д Засгийн газрын харилцаа хариуцсан Зөвлөх, “Ачит ихт” ХХК-д Санхүү эрхэлсэн захирал, Капитрон банканд Гүйцэтгэх захирал, банкны зөвлөх, ТУЗ-ийн гишүүнээр тус тус  ажиллаж байжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

13 цаг 44 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

14 цаг 1 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

14 цаг 6 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

14 цаг 17 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

14 цаг 21 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

14 цаг 25 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

14 цаг 28 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 31 мин