Дундговь аймгийнхан 80 жилийн ойгоо сүрлэг тэмдэглэв

2022-08-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр тун өргөн дэлгэр, өнгө жавхаа сайхантай боллоо.
Баяр наадмын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт, УИХ-ын гишүүн асан Р.Раш, аймгийн Засаг дарга асан Ж.Адьяа, Ж.Хүүхэнбаатар болон тус аймгаас төрөн гарсан алдартан гавьяатууд оролцлоо. Энэ наадмын хүндэт зочны нэг нь Монгол Улсын гавьяат малчин, 1942 оны эх орны дайны үед Монголын ард түмний бэлгийг Улаан армид хүргэлцэж явсан 100 гаруй настай эрхэм хүн "фронт" хэмээх С.Цэгмид гуай байлаа.


1942 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор тус аймгийн гал голомт одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар тулгын чулуугаа тулсан билээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, өнөөгийн Дундговь аймгийнхан 15 сумын 64 багт харьяалагдан улс орныхоо хөгжлийн нэгэн түүчээ болон ажиллаж амьдарч байна. 


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ аймгийнхаа түүхэн хөгжил, өнөөгийн бүтээн байгуулалт цаашдын зорилгыг танилцуулаад тус аймгийнхан ногоон хөгжил байгаль орчинд ээлтэй хөдөлмөр эрхэлж эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд дундговьчууд зүрх сэтгэлээ нэгтгэн, гар бие оролцож байгаа энэ цаг үед хангай дэлхий ивээн, хур бороо элбэгтэйгээр ойрын жилүүдэд болоогүй дэлгэр сайхан зун боллоо гээд сүүлийн хоёр жилд 1000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн буюу спорт цогцолбор, Ерөнхий боловсролын сургууль гурав, хүүхдийн цэцэрлэг дөрөв, сургуулийн дотуур байр дөрвийг шинээр бүтээн босгож иргэдийнхээ тав тухыг хангах, сурч боловсрох, хөгжин дэвжих боломжийг нээж өглөө. 


Жишиг сумын нэг Гурвансайханы жишээгээр Дэлгэрхангай, Дэрэн, Баянжаргалан, Өндөршил зэрэг долоон сум сумаа өөрчлөн шинэчлэх үйл ажиллагааг иргэдийнхээ оролцоотой хэрэгжүүлж байна. Бид 2022 оныг "Хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарлаад мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэн, төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх талын олон ажлыг төлөвлөөд амжилттай хэрэгжүүлж байна гэлээ.


Баяр наадмын нээлт аймгийнхаа түүх хөгжил цэцэглэлт тэр дотор дуу хуур, өв соёлынхоо онцлогийг харуулсан утга төгөлдөр боллоо гэж наадамчид бахархан ярилцаж байлаа. Учир нь гэвэл тус аймаг урлагийн алдартан хамгийн олонтой. Тэднээс Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, А.Дашпэлжээ, А.Нэргүй, гавьяат жүжигчин, уртын дууч А.Дүнжмаа, гавьяат жүжигчин С.Цогтсайхан, Ц.Чулуунцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Үүрийнтуяа, Ө.Цэрэнчунт, Содномдаржаа, Г.Энхцэцэг, Ц.Туяацэцэг, Ц.Отгонцэцэг гээд урлагийн алдартнууд, 15 сумын ардын авьяастнууд ая дуугаа өргөсөн нь нээлтийг улам хөгжүүн сайхан болгосон юм.
Энэ тухай гэрэл зургийн сурвалжлагыг VIII нүүрээс сонирхоорой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 146 (6878)

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

7 цаг 2 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

8 цаг 20 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

10 цаг 57 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

10 цаг 57 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

10 цаг 57 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

10 цаг 57 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин