Хүүхдийг дархлаажуулах гурван эмнэлгийн хоёр нь вакцин хийгээгүй байна

2022-08-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.САРАНТУЯА

Хөгжингүй орнууд өнгөрсөн оны сүүлчээс эхлэн 5-11 насны хүүхдээ вакцинжуулж эхэлсэн. АНУ өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн 8.5 сая хүүхдээ вакцинжуулалтад хамруулаад байгаа юм. Тэгвэл COVID-19-ийн шинэ давалгаанаас сэргийлэхийн тулд манай улс 5-11 насныхны вакцинжуулалтыг өчигдөр албан ёсоор эхлүүллээ. Тодруулбал, сарын зайтай, COVID-19-ийн эсрэг хоёр тун вакцинаар харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулах юм.
Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн дархлаажуулалтыг бараг 14 хоногийн өмнөөс зарласан ч вакцинжуулалт эхэлсэн өдөр бэлтгэл ажил хангалтгүй байв. Бид эхлээд үйлдвэр кабинетад байрлах ХУД-ийн өрхийн эрүүл мэндийн төвд очиход “Манайх вакцин хийж эхлээгүй. Эмч, мэргэжилтнүүдээ ч сургаж амжаагүй байна” гэсэн мэдээллийг өгсөн бол Их тойруугийн өрхийн эрүүл мэндийн төвд очиход “Манайд вакцин хийж эхлээгүй байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарыг өгч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Үдээс хойш 15:00 цагийн үед ийм нөхцөл байдалтай угтав. Бид дараа нь Сүхбаатар дүүргийн VII хорооны Энх сүндэр өрхийн эмнэлгийг зорьсон юм. 


Урьдчилан мэдээлсний дагуу "Комирнэти" (BNT162b2) буюу Pfizer вакцинаар дархлаажуулж, халдвараас сэргийлнэ. Хүүхдэд зориулсан найрлага агууламжтай.
Xүүхдийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа. Ингэхдээ асран хамгаалагчаас зөвшөөрөл авна. Хүүхдүүд эцэг эхтэйгээ ирээд зөвшөөрлийн хуудастай танилцаад гарын үсгээ зураад вакцин хийлгэж болно. Эсвэл зөвшөөрлийн хуудас дээр гарын үсгээ зуруулаад явуулж болох юм байна. 
Дархлаажуулалт эхлэх бэлтгэл ажилтай холбоотойгоор Энх- Сүндэр өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар гурав хоногийн сургалтад хамрагджээ. Өглөө 08:30 цагаас 17:30 цагийн хооронд дархлаажуулалтын баг ажиллах юм байна. Нэг задалсан вакциныг 10 хүүхдэд хийнэ. Эхний өдөр вакцинд хамрагдах нь тааруу байгаа ч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэсэн мэдээллийг эмч нар өглөө. Хүүхэд вакцин хийлгэснээс хойш 15-30 минут ажиглалтын өрөөнд байх ба энэ хугацаанд ямар нэг хямрал илэрвэл яаралтай тусламжийн өрөөнд оруулж хүчилтөрөгч, зүрх судсыг дэмжих арга хэмжээ авахаар бэлтгэжээ.

Хүүхдүүд эцэг эхтэйгээ ирээд зөвшөөрлийн хуудастай танилцаад гарын үсгээ зураад вакцин хийлгэж болно. Эсвэл зөвшөөрлийн хуудас дээр гарын үсгээ зуруулаад явуулж болох юм байна.


Харин вакцин хийлгэснээс хойш гурав хоногийн дотор даарахгүй, халуун ногоотой хоол идэж, усанд орж, кофе ууж болохгүй. Түүнчлэн харшил өгдөг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүйн дээр вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх. Сайн хооллож шингэн зүйл хангалттай уух , боолт хийх эм тос түрхэх бусад зүйлээр жин тавихгүй байхыг хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд анхааруулж байсан юм. Түүнчлэн дархлаа муутай, зүрхний цочмог дутагдалтай бол вакцин хийхгүй. Харин коронавирус тусаж эдгэрснээс хойш дөрвөн сарын дараа вакцин тариулж болно. 

 

Хүүхдийн дархлаажуулалттай холбоотойгоор Энх сүндэр өрхийн эмнэлгийн ахлах сувилагч Ч.Мөнгөнцэцэг мөн хөндлөнгийн шинжээчийн байр суурийг сонсох үүднээс хүний их эмч Х.Мэндсайхан болон эцэг эхийн байр суурийг хүргэе.

 

Ахлах сувилагч Ч.Мөнгөнцэцэг: УНАЖ ТАТДАГ, АРХАГ ХУУЧ ӨВЧИН НЬ СЭДЭРСЭН ТОХИОЛДОЛД ЭСРЭГ ЗААЛТТАЙ

-Вакцины найрлагад орсон бодисын харшилтай хүмүүс болон сүүлийн нэг сар халдварт өвчин туссан, халуурсан, архаг хууч өвчтэй хүүхдүүдэд вакцин хийхгүй.  Мөн тархи мэдрэлийн хүнд өвчтэй, унаж татдаг, архаг хууч өвчин нь сэдэрсэн тохиолдолд эсрэг заалттай. Хүүхэд вакцин хийлгэсний дараа бага зэрэг халуурах, бөөлжих, нус гоожих, ханиах, хоолой хөндүүрлэх томуу төст шинжүүд түгээмэл илэрч байгаа. Энэ тохиолдолд эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эдгээр хөнгөн урвалууд нь бусад вакцины үед ч илэрдэг. Хүний биеийн дархлааны системийн нөлөөгөөр өвчин үүсгэгчийн эсрэг дархлаа тогтоож байгааг илэрхийлдэг. 1-3 хоногт  зүгээр болдог. 

 

Хүний их эмч Х.Мэндсайхан: ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭС ИЛҮҮ  ХАЛДВАР АВААД ЭДГЭРСЭН НЬ ДЭЭР

-Хүүхэд вакцин хийлгэхээс коронавирус  тусаад эдгэсэн нь илүү дээр. Коронавирус суурь, архаг өвчтэй хүнд илүү хүнд тусдаг болохоор хүүхдүүдийн ихэнх нь суурь архаг өвчингүй байдаг. Цөөн тооны хүүхдийг аврахын тулд олон хүүхдэд хор хүргэх шаардлагагүй гэж бодож байна. Вакцины хор хөнөөл нь хоёр жилийн дотор илэрдэг. Зөвхөн хүүхэд биш том хүмүүс ч мөн адил хийлгэхгүй байх хэрэгтэй. Вакцин хийлгэснээр цус өтгөрүүлнэ. Цаашлаад дотор эрхтэний судасны ханыг гэмтээдэг. Гурван тун хийлгэсэн иргэдийн ихэнх нь энгийн зүйлийг мартах шинж тэмдэг илэрч байгаа. Тиймээс хүүхдэд вакцин хийж байгаа нь маш аюултай. 

 

Иргэн Д.Соронзонболд: ХҮҮХДЭЭ ДАХИН COVID-19 ТУСГАХААС СЭРГИЙЛЖ ВАКЦИН ХИЙЛГЭСЭН

 

-Би 11 настай охиндоо вакцин хийлгэчихээд явах гэж байна. Таниулах хуудсыг сайн уншиж зөвшөөрсөн гарын үсгээ зурсан. Архаг суурь өвчингүй бол хийлгэж болох юм билээ. Миний хүүхдийн эрүүл аюулгүй байдлаас гадна олон хүүхдийн төлөө вакцин хийлгэхээр шийдвэрлэсэн. Хүүхэд маань өмнө нь COVID-19 туссан учир дахин тусгахыг  хүсэхгүй байна. Би вакцины гурван тундаа гурвууланд нь хамрагдсан. Одоогоор ямар нэг сөрөг нөлөө илрээгүй. Тиймээс ямар нэг эргэлзээ, болгоомжгүйгээр хүүхдээ дархлаажуулалт хамруулж байна.
 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 146 (6878)

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

3 цаг 11 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

3 цаг 21 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

4 цаг 5 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

5 цаг 11 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

8 цаг 38 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

8 цаг 38 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

8 цаг 38 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

8 цаг 38 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

8 цаг 38 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

8 цаг 38 мин