ОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2022-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Үүр, Зэлтэр, Балж, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Улз гол Баян-Уул сум орчимд үерийн аюултай түвшинг таван см орчим даван үерлэж байна.

Наймдугаар сарын гол мөрний сарын дундаж түвшинг олон жилийн дундажтай харьцуулвал Сэлэнгэ, Орхон голуудын нийт уртын дагууд, Хэнтэй нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Онон, Хэрлэн, Балж Алтайн нуруунаас эх авах Ховд, Буянт, Турган, Сагсай зэрэг голууд тухайн сарын олон жилийн дунджаас 5-55 см ахиу байх бол Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд Хангайн нурууны ар, өврөөс усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир Чигэстэй, Богд, Яруу, Завхан, Түй, Байдраг, Шаргалжуут, Онги зэрэг голуудын хувьд олон жилийн дунджийн орчим буюу, дунджаас 5-30 см бага байх төлөвтэй байна.

Хэдийгээр зарим томоохон гол мөрний усны түвшин наймдугаар сарын олон жилийн дунджийн орчим, түүнээс бага байх хэдий ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч, үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.

Иймд гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж, хуурай сайр, гуу жалгийн ойролцоо болон ам тосон бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.

Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байж хуурай сайр, гуу жалганы ойролцоо болон ам тосон бууж суурьшихгүй байхыг цаг уур, орчны газраас анхааруулж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

6 цаг 58 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

8 цаг 15 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

10 цаг 52 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

10 цаг 52 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

10 цаг 52 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

10 цаг 52 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин