Т.САЙХАН
Дундговь аймгийн түүхт 80 жилийн ойн баяр наадамд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан С.Сүхбат түрүүлж, Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн начин М.Баттүвшин үзүүрлэжээ. Их шөвөгт Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш, аймгийн заан Ш.Ганбаяр нар үлджээ. С.Сүхбат энэ жил гурван цолонд дараалан хүрлээ. Тухайлбал, хоёр сарын өмнө цэргийн начин, долдугаар сарын 13-нд аймгийн арслан, долдугаар сарын 29-нд аймгийн хурц арслан тус тус болов.
Эх сурвалж:www.polit.mn