Ерөнхий сайд шатахуун импортлогчдыг дарамталсан уу?!

2022-07-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хөдөлмөрийн баатар, Геологий уул уурхайн сайд асан Ч.Хурц гуай нэгэнтээ “...Сая тонн нефть олборлочихоод импортын шатахуун авдаг тэнэг улс Mонголоос өөр байхгүй” гэжээ. Үнэн л дээ. Ингээд л яваад ирсэн. Цаашдаа ч ингэсээр байх бололтой юм. Сая наадам дамнаад амарч явах хооронд дизелийн түлш, АИ95 шатахууны үнэ 4000 даваад явчихав. Харин АИ92 нь хэвэндээ үлджээ. Оросын Гадаад хэргийн сайд С.Лавровыг ирэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуйж байгаад он дуустал хэвээр нь байлгахаар тохирсон гэсэн мэдээлэл байгаа юм. 2023 он гарахаар С.Лавров гуайн “ам” дуусна. Тэгэхээр АИ92 шатахуун Сингапурын биржийн ханшаар нэмэгдэж буй дизелийн түлш, АИ95 хоёроо дагаад талийх уу гэдэг асуулт гарч ирнэ.

Угаасаа Монголын амьдрал, амьжиргаа шатахууны үнээс шууд шалтгаалж байдаг л даа. Тийм учраас дизелийн түлш, АИ95 шатахууны үнийн өсөлт, бас АИ92 шатахууны үнэ ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн зэрэг нь Засгийн газрын анхаарах ёстой асуудал болж байгаа юм. Засгийн газрын уржигдрын ээлжит хуралдаан дээр энэ талаар ярьсан байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндон нөхцөл байдлын талаар мэдээлэл хийжээ. Тэрбээр “...УУХҮЯ-наас “Роснефть” компанитай хэлцэл хийж, энэ оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн АИ92 шатахууны хилийн үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр дөрөвдүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан. АИ92 шатахууны жижиглэнгийн үнийг 2390 төгрөг болгож тогтворжуулсан. 2022 оны долдугаар сард “Роснефть” компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал АИ92 шатахууны үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрээд байна. Ингэснээр Сингапурын бирж дээр 1285 ам.долларт хүрсэн АИ92 шатахууны литр тутмыг 2390 төгрөгөөр он дуустал тогтвортой байлгах боломжтой болсон” гэжээ. 

Үүнээс гадна дээрх хуралдаан дээр манай шатахуун импортлогчид үнэ дээр тодорхой нэмэлт үүсгээд байгаа тухай яригджээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд шатахуун импортлогчдыг шахаж, дарамталсан өнгө аяс бүхий нэлээд ноцтой зүйл ярьжээ.

Тэрбээр “... Шатахуун импортлогчид тодорхой алдагдалтай явж байгаа нь үнэн. Гэхдээ АИ92 шатахууныг 830 ам.доллараар авахаар ярьж тохироод байхад үнэ нэмнэ гэж ярьж болохгүй. Шатахууны импортлогчид компаниуд үгсэн хуйвалдаж байгаа бол Засгийн газар “Роснефть”-д шууд борлуулах эрх олгож болно шүү. Угаасаа импртлогчид шатахуунаа нэг л үйлдвэрээс авдаг. Заавал дунд нь ашиг хийлгэх гээд царайчлаад байх шаардлагагүй. НИК-ийг хувьчилсан нь манай өнгөрсөн 30 жилийн бодлогогүй үйлдлүүдийн нэг байсан” гэсэн байна.

Энэ нь шатахууны импортлогчдод албан ёсоор очсон эсэх нь одоогоор тодорхойгүй. Ямартай ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид шатахуун импортлох үйл ажиллагаа эрхэлж буй үндэсний компаниудаа шахаж, дарамтлах бодлого барьж болзошгүй нь эндээс харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 139 (6871)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

2 цаг 49 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

2 цаг 49 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

2 цаг 49 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 49 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

2 цаг 49 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

2 цаг 49 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

15 цаг 3 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

15 цаг 23 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

15 цаг 28 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

15 цаг 30 мин