С.Баярцогт, Б.Хурц, П.Батсайхан, О.Одбаяр нар Л.Гүндалайгийн амралт дээр уулзаад...

2022-07-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Наадмын өмнө төрийн шагналд, наадмын дараа үнийн өсөлтөд монголчууд дарагдлаа. Хэдийгээр “...Наадмын маргааш намар” гэдэг үндэсний афоризм байдаг ч намар болтол аялчихна. Энэ жил ч тэр л жишгээр болж байна. Улс төр нь ч зуны байдалд шилждэг. Юу гэхээр улс  төр бизнесийн бүлэглэлүүдийн нууцхан уулзалтууд томоохон уул ус, амралтын бааз бараадаж болдог. Энэ жишиг ч энд тэнд давтагдсаар л байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр гэхэд Л.Гүндалайгийн Хөвсгөлд байдаг жуулчны бааз сонин хачин зочдоор дүүрчээ. Хэн хэн гэхээр Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, “АПУ”-гийн П.Батсайхан, “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал О.Одбаяр нар бууцгаажээ.

Уг нь улстөрчид энд тэндгүй л амарч, зугаацаж явна л даа. Гэхдээ энэ “баг” анхаарал татаад байгаа юм. Яагаад гэхээр С.Баярцогтын улс төрийн үйл ажиллагаа сүүлийн үед ихэд идэвхжсэн. Хүүхдийнх нь хурим дээр ч түүний улс төрийн карьерын асуудал яригдаж байсан явдал бий. АН-ын шинэ даргад нэр нь яригдаад удалгүй Нийслэлийн прокурорын газраас хэргийг нь цайруулсан.

Анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял, давж заалдах шатны шүүхээс 4.8 жилийн хорих ял авсан С.Баярцогтын хэргийг Дээд шүүх буюу хяналтын шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан. Мөрдөн байцаалтад найман сар гаруй болоод прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон.

Энэ чиглэлээр мэдээ, нийтлэл бэлтгэдэг сурвалжлагчийн хувьд өнгөрсөн хугацаанд АТГ, прокурор, шүүхийн зүгээс С.Баярцогттой холбоотой асуудлаар өгч байсан мэдээллүүдийг сайн санаж байна. Бичвэл их цаг, цаас орохоор баримт сэлт ярьдаг. Ямартай ч өнөөдөр прокурор тэр бүхнээс ухарчээ.

Тэгэхээр прокурорын шийдвэрийн дараа эрх зүйн хувьд ямар нэг асуудал дагаж гарч ирэх ёстой. Тэр нь хоёр талтай. С.Баярцогт хэлмэгдэгч үү, хэргээс бултагч уу. С.Баярцогтыг бараг 2016 оноос хойш шалгасан. Түүний шүүх, прокуррор, АТГ-аас уяатай явсан хугацаа нь дор хаяж таван жилээр тоологдоно. Нэг талаас прокурор С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгосноор энэ хүн өнөөдрийг хүртэл хохирч хэлмэгдсэн болж таарч байна. Нөгөө талаас прокурор эрх мэдлээ ашиглаж түүний гэм бурууг дарагдуулж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Ийм логик гарч ирнэ.

С.Баярцогттой хамт Л.Гүндалайгийн амралтад зочилсон Б.Хурц бол хаана ч явсан олны анхаарлыг татдаг. Тэр хэдийгээр хууль хяналтын байгууллагын удирдах албан тушаалд насаараа ажилласан ч улс төрийн томоохон “үйл явдал”-уудын ард нэр нь чирэгдээстэй л явдаг. Энэ чиглэлээр маш идэвхтэй ажилладаг гэсэн үг. Б.Хурц ТЕГ-ын даргын албан тушаалаа өгөөд Солонгос дахь Элчингээр томилогдсон. Гэхдээ яваагүй. Айлын тал аваагүй гэдэг. Харин тэрбээр энд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг тулгасан гэдэг асуудалд холбогдсон. Шалгагдсан. Шүүхээс ч “юм” дуулсан. Гэхдээ удалгүй С.Баярцогтынх шиг аажмаар сугарсаар, тэр хэрэг нь бараг алга болсон. Нэг зүйл сануулахад 2014, 2015 оны үед маш том дуулиан болж шийдвэрлэгдэж байсан С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг өнөөдөр буцаад “илрээгүй хэргийн жагсаалт” руугаа явчихаад байна.  Б.Хурцыг өнгөрсөн жил бусдыг тагнаж чагнасан гэх хэргээр бас шалгаж байгаа дуулдсан. Тэгсгээд чимээгүй болсон.

Тэдэнтэй хамт яваа “АПУ”-гийн П.Батсайханы талаар олон үг ярих нь илүүц биз. Салбарынхан нь сайн мэднэ. Бас улс төр, хууль хяналтынхан ч гэсэн “доторлож” мэддэг. Тиймээс маш товчоор, ийм хүмүүстэй хамт бизнесийн төлөөлөл гэчихье.

“Эрдэнэс Монгол”-ын О.Одбаяр бол сонирхолтой төлөөлөл мөн. Нам яривал амралтын газрын эзэн нь хүртэл АН-ынх байгаад байдаг. Харин мань О.Одбаяр бол МАН-ынх, тэр дундаа Сү.Батболдын фракцын нөлөө бүхий гишүүдийн нэг юм. Амбицтай, тэрийгээ нуудаггүй. Гэхдээ тийм ч амжилттай өгсөж чадаагүй, тийм л хүн.

Ийм нэг найз нөхөд гэх үү, бүлэглэл гэмээр юм уу, нөхдүүд Хөвсгөлд уулзлаа. Мэдээж тэдний дунд маш сонирхолтой яриа хөөрөө өрнөсөн байж таарна.

Дашрамд хэлэхэд, С.Баярцогтын хэрэг цайрна гэдэг Ч.Сайханбилэгийнх нь цайрахад бэлэн гэсэн үг. Ч.Сайханбилэгийн тухайд С.Баярцогтыг бодвол хэдэн шатны шүүхээр орж шүүсээ шахуулаагүй. Хэд хоног хоригдоод, ганц нэг удаа мэдүүлэг өгөөд л зугтчихсан. Хамгийн гол нь С.Баярцогтынх нь хувийн ашиг сонирхол нь ил болоогүй гэдэг. Тиймээс Ч.Сайханбилэг нутагтаа ирээд Нийслэлийн прокурорынхонтой уулзвал хэрэг нь бараг л цайрна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 138 (6870)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

2 цаг 45 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

2 цаг 45 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

2 цаг 45 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 45 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

2 цаг 45 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

2 цаг 45 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

14 цаг 59 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

15 цаг 19 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

15 цаг 24 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

15 цаг 26 мин