Иргэдийн 22 хувь нь дансаа гар утсаараа удирддаг

2022-07-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

 Мэдээлэл технологийн салбар сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа үсрэнгүй хөгжиж, бид хөгжилтэй хөл нийлүүлэн хөгжих, эдийн засгаа тэлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Тиймээс Инновац, цахим бодлогын байнгын хорооноос Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын мэдээллийн технологийн салбарын байгууллага, мэргэжилтэн, судлаачдын “Цахим шилжилтэд анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Мэдээллийн технологийн салбарыг бодлогын түвшинд дэмжих зорилгоор УИХ-аас 2018 онд Цахим бодлогын түр хороог байгуулсан бол 2022 онд үйл ажиллагааг нь өргөжүүлэн Инновац, цахим бодлогын байнгын хороо болгосон. Байнгын хорооноос төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох. Энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж буй юм. Өнгөрсөн онд цахим хөгжлийг дэмжих Нийтийн мэдээллийн ил тод байдлыг тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай багц хуулийг баталсан. Түүнчлэн анх удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан юм. Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “Дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган улс орны эдийн засгийг солонгоруулах зорилгоор олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил нь дан ганц төрийн байгууллагын хариуцах асуудал биш. Төр-хувийн хэвшлийн түншлэл дээр суурилж, ахиц гардаг салбар. Мөн мэдээллийн технологийн салбараар тэргүүлдэг бусад улс орнуудтай хамтран ажиллах, туршлага солилцох нь манай улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

Манай улсын хүн ам цөөн ч гар утас хэрэглэгчийн тоо 4.3 саяд хүрчээ. Үүний 3.4 сая ухаалаг гар утас хэрэглэгч байгаагаас 64 хувь нь 4G өндөр хурдны интернэт хэрэглэдэг байна. Нийт ухаалагч гар утас хэрэглэгчдийн 93 орчим хувь нь санхүүгийн байгууллагад данстай бөгөөд 22 орчим хувь нь уг дансаа гар утсаараа дамжуулан удирддаг байна. Ухаалагч гар утас хэрэглэгчдийн дийлэнх хувь буюу 2.5 сая хэрэглэгч нийгмийн сүлжээнд идэвхтэй оролцдог. Мөн нийт 96 их, дээд сургуульд 160 орчим мянган оюутан суралцаж байгаагийн 2.3 хувь нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын чиглэлээр суралцдаг аж.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар ДНБ-ий 2.3 хувийг бүрдүүлдэг гэсэн тоо баримт бий. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны газрын дарга Б.Билэгдэмбэрэлийн өгсөн мэдээллээр манай улсад нийт 3500 орчим харилцаа холбоо, мэдээллийг технологийн компани үйл ажиллагаа явуулж байна. Үүний 33 хувь нь санхүүгийн, 30 хувь нь боловсролын, 14 хувь нь бусад салбарын чиглэлээр ажилладаг. Мөн мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, бодлогоор дэмжих шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Түүнчлэн энэ салбарт хөрөнгө оруулалтыг татах, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг тулгамдсан асуудлуудыг төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэх гарц шийдэл байгааг хөндөж байв.

Монгол, Солонгос хоёр орны мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргахад  энэхүү уулзалт, хэлэлцүүлэг чухал үүрэг гүйцэтгэнэ. Салбарын хамтын ажиллагаа зөвхөн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулаад зогсохгүй, мэдээллийн технологиор дамжуулан уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарын хөгжилд ч үр ашиг өгнө гэдгийг оролцогчид хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 137 (6869)

 

Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

2 цаг 37 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

2 цаг 37 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

2 цаг 37 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2 цаг 37 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

2 цаг 37 мин
Э.Одбаяр сайдын Хяналт хэрэгжүүлэх газар “Мэргэжлийн хяналт”-ыг орлож чадах уу?

Одоо үгүй болсон Мэргэжлийн хяналтын байгууллагын үүх түүх бүр 1930-аад оноос эхэлдэг байна. Тодру

2 цаг 37 мин
Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

14 цаг 52 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

15 цаг 11 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

15 цаг 16 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

15 цаг 19 мин