24 настай Б.Орхонбаярын улсын арслан болсон замнал

2022-07-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Үндэсний их баяр наадмын 1024 бөхийн барилдаанд Улсын харцага Баярсайханы Орхонбаяр 24 насандаа үзүүрлэн, улсын арслан цол хүртлээ. Ийн түүний талаарх сонирхолтой баримт болоод арслан цолонд хэрхэн хүрсэн мэдээллийг хүргэе.

Залуу арслан Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн. 95 кг жинтэй, 180 см өндөр. Тэрбээр бэлтгэлээ 2015 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад хийж буй Б.Орхонбаяр дөрвөн жилийн өмнө Цагааннуур сумынхаа наадамд түрүүлж, сумын заан болсон.

Аймгийн хурц арслангаас улсын цолонд

Б.Орхонбаяр 2018 онд сумын заан цолтойдоо Сэлэнгэ аймгийн наадамд анх удаа зодоглохдоо наймын даваанд Н.Энхжаргалыг өвдөг шороодуулан, түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.

Дараа жил нь 2019 онд Сэлэнгэ аймгийн наадамд хоёр дахиа зодоглоод дахин түрүүлж, аймгийн хурц арслан болсон. Ингэснээр Сэлэнгэ аймгийн наадамд хоёр жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болсон юм. Б.Орхонбаярын амжилтыг өмнө нь улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Ж.Сундуй нар гаргасан түүхтэй.

Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд анх удаа барилдахдаа, тэгээд бүр 21 насандаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх гаргаж байсан юм.

 Тэрбээр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болж байв.

Улсын харцага цолоо нөхөн авав

Улсын арслан Б.Орхонбаяр 2020 онд улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул хэдхэн хоногийн өмнө түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм.

Ийн улсын харцага Б.Орхонбаяр өнөө жилийн наадамд 24 насандаа үзүүрлэн, улсын арслан цол хүртлээ. Тэрбээр улсын арслан болохдоо тавын даваанд аймгийн арслан Б.Бадамгаравыг, зургаагийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг, наймын даваанд улсын заан болсон Б.Бат-Өлзийг, есийн даваанд даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан юм.   

Б.Орхонбаяр Сэлэнгэ нутгаас мэндэлсэн гурав дахь улсын арслан цолтон.

Түүнээс өмнө Д.Данзан 1933, Г.Эрхэмбаяр 2011 онд улсын арслан болж байв. Г.Эрхэмбаяр дараа нь буюу 2013 онд төрийн наадамд түрүүлж, улсын аварга болсон юм.

Эх сурвалж:www.polit.mn

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

7 цаг 8 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

11 цаг 19 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

11 цаг 29 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

12 цаг 13 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

13 цаг 19 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

16 цаг 46 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

16 цаг 46 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

16 цаг 46 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

16 цаг 46 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

16 цаг 46 мин