Г.Ёндон сайдад монголчууд ямар өртэй юм бол?

2022-07-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БОЛД 

 

Энэ Засгийн газрын мэргэжлийн мэт боловч мэргэжлийн бус ажилладаг сайдуудын нэг Г.Ёндонд монголчууд ямар өртэй вэ гэж бүгд асууж байна. 

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өмнө Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2 т нэмэлт өөрчлөлт оруулах асуудал орж гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн. 

 Энд “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ заалтыг өөрчлөн гадаадын төрийн өмчит үйлдвэрт хэт давуу байдал олгох хуулийн төсөл орж ирж байгаа нь олны анхаарал татаж хэдэн өдрийг турш сошиал мэтгэлцээний сэдэв болов. 

 Энэ маргаантай асуудлыг оруулж ирсэн “автор” нь сайд Г.Ёндон. Хийж байгаа ажлаа огт мэдэхгүй хэний ч юм шахаас дэмжлэгээр сайдын суудлаас зуураад тавихгүй байгаа энэ хүний бодит байдал хуулийн хэлэлцүүлгийн үеэр олонд ил болсныг бүгд харсан. 

 МИАТ-ын онгоцонд ОХУ-ын  шатахуун л таардаг Хятад болон өөр улсын бензин таардаггүй гэж УИХ-ын танхимд тайлбар хийж суугаа энэ сайд Монгол улсын Засгийн газрын нэрийг шороотой хутгаад байхад хариуцлага тооцох хүн алга. Түлш эрчим хүчний асуудал улс орны хамгийн чухал салбар. Гадаад дотоод хүчин зүйлсээс болоод хүндэрсэн эдийн засагт маш ихээр дарамт үзүүлж байгаа түлш шатахууны асуудал дээр бодлого гаргаж хэрэгжүүлэх үүрэгтэй сайд нь чуулганы танхимд арван жилийн боловсролын төвшинд тэнцэхгүй юм ярьж суугаа нь үнэхээр эмгэнэл. Улс орноо гаднын түлш шатахууны хамаарлаас гаргах, улс орны эдийн засагт дарамт учруулахуйцаар нэрмээс болж байгаа шатахууны үнийг зах зээлийн эдийн засгийн арга замаар барих үүрэгтэй Засгийн газрын гишүүн яг үүнийхээ эсрэг юм хийж, дотоодод шатахуун үйлдвэрлэх, бага ч болов импорт орлох дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн оронд ОХУ-ыг дотоодын зах зээлдээ нэвтрүүлэх агуулга бүхий хуулийн автор болоод явж байна.  

Сайд болсных нь дараа энэ эрхэмтэй холбоотой өөрийн хүүхдийн сургалтын төлбөрийг  “Монросцветмет” ХК-ийн данснаас шилжүүлж байсан баримт нь ил гарч ирж байсан. Энэ тухай хэсэгхэн шуугиад л өнгөрөсөн одоо бүгд мартсан гэж эндүүрч байгаа бололтой. Ийм нөхрөөр удирдуулаад улсынхаа түлш эрчим хүчний бодлогыг атгуулаад явж байдаг монголчууд Г.Ёндонд ямар өртэй вэ. Засгийн газрын гишүүн ийм ёс зүйтэй байхад мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлдэг төр засгийг яах ёстой вэ гээд олон асуудал гарч ирж байна. 

Улс төрийн соёл ёс зүй ямар байдгийг өнөөдөр Ерөнхий сайдаа огцруулж байгаа Английн жишээнээс дэлхий нийт харж байна. Юм л бол олон улсад ингэдэг, дэлхийн жишиг гэж ярьдаг улстөрчид өөрсдөө  яагаад ёс зүй, хариуцлагын талаарх дэлхийн жишгийг хардаггүй, үздэггүй сонсдоггүй юм бэ???

 

Эх сурвалж: polit.mn 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

7 цаг 23 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

8 цаг 41 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

11 цаг 18 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

11 цаг 18 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

11 цаг 18 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

11 цаг 18 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин