Б.ДАРЬСҮРЭН
Энэ жил Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэх гэж буй. Наадмын хүрээнд 22 арга хэмжээг төлөвлөсөн ба нэгдсэн хөтөлбөрийн дагуу энэ сарын 7-нд Урианхай сурын харваагаар баяр наадам эхлэх юм.
Харин соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрт урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, музей зэрэг олон төрлийн арга хэмжээ багтсан. Тухайлбал, “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүнийг анх удаа Хүй долоон худагт энэ сарын 11, 12-нд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn