“Зууны мэдээ” сонин жендэрийн мэдрэмжтэй нийтлэлээрээ ялгарна

2022-07-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Шинэ он гарах бүрт “Зууны мэдээ” сонин нийтлэлийн бодлого, сонины дизайнаа өөрчилж, шинэ буланг уншигчиддаа хүргэхээр ажилладаг. Энэ онд тухайн цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татахуйц зочинг урьдаг “Трэнд зочин” гэсэн шинэ буланг нээн олон шинэлэг, мэдээлэл сайтай, уншвартай ярилцлагыг хүргэсээр байна. Үүнээс гадна сэтгүүлчдийнхээ ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч байгаа билээ. Энэ хүрээнд АНУ-ын Төрийн департаментийн Фулбрайт хөтөлбөрийн хүрээнд Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвөөс зохион байгуулсан дата сэтгүүл зүйн сургалтад редакцаараа хамрагдав. Сургалтаар өгөгдлийг хайх, боловсруулах болон хэрхэн бүтээлчээр, инфографикийн аргаар дүрслэх тухай бид суралцсан. 


Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачилсан “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөрийн эхний шатны дөрвөн редакцийн нэгээр шалгарч, хамт олноороо сургалтад хамрагдлаа. Үүний дараа тус хөтөлбөрийн хоёрдугаар шат болох менторшип хөтөлбөрт хамрагдах хоёр редакцийн нэгээр шалгаран жендерийн мэдрэмжтэй мэдээлэх чиглэлд олон өөрчлөлтийг  хийж байна. Хамгийн түрүүнд бид эх сурвалжуудынхаа хүйсийн тэнцвэрийг хангахад онцгойлон анхаарч байна. Тус хөтөлбөр эхлэхээс өмнө манай сонин “Амьдралын тойрог”, “Leaderships forum” булангийн зочдоо эрэгтэй, эмэгтэй хослуулан сонгож байв. Харин менторшип хөтөлбөрт хамрагдсанаас хойш бүх нийтлэлдээ эх сурвалжийн тэнцвэрийг хангахаар зорьж байна. Энэ хүрээнд өглөөний шуурхай хурал дээр тухайн өдөр орох эх сурвалжийнхаа тоо болон хүйсийн харьцааг ярилцаж, хэрхэн тэнцвэртэй байлгах вэ гэдэгт анхаарч байна. 


Хоёрдугаарт, бид эх сурвалжийн бүртгэлийн хуудсыг нэвтрүүлэн, тогтмол хөтөлж байна. Энэ хуудаст тухайн өдрийн сонинд орсон эх сурвалжуудын хүйс, тоо болон гурван түвшний эх сурвалжийг ямар байдлаар нийтлэлдээ тусгасан бэ гэсэн бүртгэлийг хийдэг. Ингэснээр бүх талын эх сурвалжтай, хүйсийн тэнцвэрийг хангасан жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийтлэлийг уншигчиддаа хүргэнэ гэсэн алсын хараатай ажиллаж байна. Гуравдугаарт, “Хэвшмэл ойлголтыг өөрчилье” гэсэн шинэ булан нээлээ. Энэ буландаа мэргэжил сонголт, спортоор хичээллэхэд хүйс ямар ч хамааралгүй гэсэн утга агуулга бүхий хүмүүсийн жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх нийтлэлүүдийг тогтмол хүргэх юм. Хөтөлбөрийн хүрээнд менторуудаас зөвлөгөө авч, жүдочин охидод тулгардаг асуудлаар дамжуулан “Спортоор хичээллэхэд хүйс хамааралгүй” гэсэн нийтлэлийг хүргээд байна. Цаашид бид энэ буландаа мэргэжил сонголттой холбоотой жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх цуврал нийтлэлийг хүргэнэ.


Дөрөвдүгээрт, менторшип хөтөлбөрт хамрагдсанаар манай сонины сэтгүүлчид улс төр, эдийн засаг, технологи, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэй эх сурвалж, жендерийн талаар ярих эрэгтэй 371 эх сурвалжийн дата сантай болсон. Ингэснээр бид дээрх сэдвээр нийтлэл бичихэд ярилцлага өгөх эх сурвалжийн нэр, дугаар хайх шаардлагагүй болж, богино хугацаанд чанартай мэдээллийг олж авах боломж бүрдээд байна. Үүнээс гадна “BBC” агентлагийн “50:50” хөтөлбөрийн албан ёсны түнш болохоор ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. Ийн “Зууны мэдээ” сонин эх сурвалжийн хүйсийн тэнцвэрийг хангасан, олон талын байр суурийг хүргэсэн, жендерийн хэвшмэл ойлголтыг халахыг уриалсан нийтлэлээрээ ялгахаар зорьж байгааг уншигчиддаа дуулгаж байгаадаа баяртай байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 6. ЛХАГВА гараг. № 132 (6864)

Л.Гантөмөр VS Э.Бат-Үүл

Л.Гантөмөр VS Э.Бат-Үүл

57 мин
Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа

Шадар сайд С.Амарсайхан Узбекистаны Ерөнхий сайдад бараалхлаа

1 цаг 30 мин
Хэл бичгийн ухааны монголын анхны эмэгтэй доктор Ц.Саранцацрал

Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн багш, доктор, профессор Цэрэнчимэдийн Саранцацралыг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа онцлон, түүний амьдралын баялаг агаад бахархам түүхийг хуваалцлаа.

7 цаг 10 мин
“Галзуу” улс төрийг өрдөж Гашуунсухайтын гэрээг гацаах гэсний учир энэ үү?!

Урьд нь улс төрийн үйл явдал олширч, хөдөлгөөн орохоор “Халуурч байна” гэдэг байв. Харин өн

7 цаг 10 мин
Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовагийн мэндэлсний 105 жилийн ой

БНМАУ-ын төр засгийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбалын гэргий

2025-02-07
Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

Сайд нар хил холболтын гэрээнд гарын үсэг зурна

2025-02-07
Хүүгийн үг: Бүрэн эхээрээ

17 настай хүү юу хэлэв?

2025-02-07
О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллага мэдээлэл задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно

2025-02-07
“Л.Оюун-Эрдэнэ шазруун байна аа...”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сүүлчээс эхлээд 2025 он гараад ч “Монголын хамгийн муу хүн”-ээр цоллуулав.

2025-02-07
Даш.Зоригт: Манай нүүрсний экспортыг Ухаахудаг, орон нутгийн “Тавантолгой”, Нарийнсухайт гурав л хийдэг

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

2025-02-07