“Зөгийн эмчилгээг бусад аргуудтай хавсарвал илүү үр дүнтэй”

2022-07-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.НАМУУН

Дотор, уламжлалт зүү төөнүүр заслын их эмч, анагаах ухааны доктор  Ц.Хулан амьд зөгийн эмчилгээний талаар зөвлөж байна.  Түүний үүсгэн байгуулсан  “Шидэт зөгий” эмнэлэг нь  2007 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

“Зөгийн эмчилгээ хүний амьдралын чанарыг дээшлүүлдэг”

-Зөгийн эмчилгээ маш олон давуу талтай. Нэгдүгээрт, зөгийн эмчилгээ хийлгэснээр хүний бүх эрхтэн зэрэг сэргэдэг. Энэ нь эдийн засаг талаасаа ч хэмнэлттэй. Тухайлбал, хүний дархлаа сэргэнэ, яс бэхжинэ, бэлгийн чалх сайжирна. Мөн үргүйдлийг эмчилж болдог.  Хоёрдугаарт, хүний амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой.  Нойр, амт, үнэр, сонсгол, хараа, ой тогтоолт сайжруулдаг.  Тэгэхээр зөгий эмчилгээ нь эдийн засгийн болон эрүүл мэндийн хувьд үнэхээр ашигтай эмчилгээ юм.

“Эмчилгээний явцад 40 төрлийн ашигтай бодис хүний цусанд ордог”

-Зөгийний гол онцлог бол өвчин намдаахдаа сайн. Манай эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн ихэнх нь  мэдрэлийн олон төрлийн асуудалтай байдаг. Тэр тал дээр нь илүү анхаарч ажилладаг. Мөн алдагдсан мэдрэлийн системээ сэргээлгэхээр ирж байна.  Мэдрэл, яс ургалт, үе мөч, зүрх судас, артерын даралт, судас хатуурах, арьсны бүх төрлийн өвчний үед илүү ашигладаг.  Эмчилгээний зөгийнүүд маань 40 төрлийн бодисыг хүний арьсанд суулгана.  Биеийн аль ч хэсэгт хатгасан бүх бие организмд нөлөөлдөг эмчилгээ байдаг.  

“10-аас доош насны хүүхдэд хориглодог”

-Зөгийн эмчилгээний талаарх олон улсын эрдэмтдийн хурал хоёр жил тутамд болдог. Энэ жилийн хурал удахгүй Турк улсад зохион байгуулагдах гэж байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манай эмчилгээ хавдар болон ДОХ-ын үед зөгий эмчилгээг хийдэг боллоо. Тэгэхээр вируст бас нөлөөлж байгаа гэсэн үг.  Тиймээс  зөгийн эмчилгээнд хориглох заалт гэж байхгүй болж байна.  Одоогоор 10-аас доош насны хүүхэд болон элэгний хатуурал, сүрьеэ, хавдрын үед  зөгийн эмчилгээ хийхгүй байгаа. БНХАУ-д энэ чиглэлд 8000 ортой, хавдрын том эмнэлэг ажиллаж байгаа.

Зөгийн эмчилгээг бусад аргуудтай хавсарвал үр дүнтэй

Зөгийн эмчилгээний үр дүн шууд гардаг. Зөвхөн зөгийн эмчилгээ бус эм тариа, бариа засал, физик эмчилгээтэй зөгий эмчилгээгээ хавсарч хийхэд илүү үр дүнтэй байдаг. Манайх эмчилгээ хийдэг зөгийгөө Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас авдаг. Судлагдсан зөгий буюу  “Балт” зөгийг эмчилгээндээ ашиглаж байна.  Ерөнхийдөө  зүү тавьдаг цэгүүд дээр зөгийгөөрөө хатгадаг. Уламжлалт эмчилгээгээр бол зөгийгөө зүүний оронд ашиглаж байна гэсэн үг.

Монголд зөгийн эмчилгээ дэлгэрээсэй

-Төр засгаас дэмжлэг үзүүлдэг бол энэ салбар илүү хөгжих боломжтой. Зөвхөн зөгийгөөр эмчилнэ гэхэд олон өвчнүүдийг зэрэг анагаах боломжтой байгаа нь том давуу тал юм. Олон жил суралцаж, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарсан ажлыг маань төрөөс дэмжээд өгвөл сайхан байна.

Эх сурвалж:www.polit.mn

хаана вэ утас байна уу
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

12 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

1 цаг 30 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

4 цаг 7 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

4 цаг 7 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

4 цаг 7 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

4 цаг 7 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

17 цаг 35 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

17 цаг 40 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

18 цаг 49 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

20 цаг 23 мин