ШӨХТГ-аас Монголбанкны хар жагсаалтын журамд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлжээ

2022-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ШӨХТГ-аас зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалттай холбоотой журамд өөрчлөлт оруулах саналыг Монголбанкинд хүргүүлжээ. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун “Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн чанаргүй ангилалд үндэслэлгүйгээр бүртгэн санхүүгийн үйлчилгээ хүртэх боломжийг олон жилээр хязгаарлаж байна” гэсэн гомдол гаргасан иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Иргэдийн зүгээс банк бус санхүүгийн байгууллага, цахим зээл, үүрэн холбооны үйлчилгээ, мөн орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ(контор)-ний төлбөрийн үлдэгдлийг хүртэл Монголбанкны зээлийн мэдээллийн сан (хар жагсаалт)-ийн чанаргүй ангилалд хамааруулдаг талаар ярьж байлаа. Иргэдийн гаргасан гомдол саналыг судалж холбогдох арга хэмжээ авч ажиллахаа ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун илэрхийлсэн бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчид зээлийн мэдээллийн сангийн ашиггүй ангилалд мэдээлэл хүлээн авах, ашиглах, хяналт, хариуцлагын тогтолцоотой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй чиглэлээр хамтран ажиллах албан бичиг хүргүүллээ" гэв.

Уг албан бичигт зээлийн мэдээллийн сангийн ашиггүй ангилалд мэдээлэл хүлээн авах, ашиглах, хяналт, хариуцлагын тогтолцоотой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, цар тахлын дараах нөхцөл байдалд хэрэглэгчдийг санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нээх, санхүүгийн дарамт үүсгэхээс зайлсхийх, Иргэний хуулиар зохицуулагдах гэрээний үүрэг, үр дагавраас үүсэх маргаан бүхий харилцааг шүүхийн бус аргаар зохицуулж, эрхийг хохироохгүй байх, аж ахуй эрхлэгч болон хэрэглэгчийн хооронд бий болсон хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бүртгэгдсэн хэрэглэгчдийн жагсаалтыг тогтмол судалж, журмын шаардлагыг хангасан иргэдийн зээлийн үйлчилгээ авах эрхийг нээн мэдээллийн сангаас хасах, журмын хэрэгжилтийг хангахдаа хэрэглэгчдийн эрхийг зөрчихгүй байх талаар тодорхой шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай байгаа талаар дурджээ.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

5 цаг 4 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

6 цаг 22 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

8 цаг 58 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

8 цаг 58 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

8 цаг 58 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

8 цаг 58 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

22 цаг 26 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

22 цаг 31 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

23 цаг 40 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин