Спортоор хичээллэхэд хүйс хамааралгүй

2022-07-01
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Токиогийн олимпийн анхны медалийг Мөнхбатын Уранцэцэг жүдогийн төрлөөр эх орондоо авчирч, Монгол даяараа түүнийг бишрэн шүтэж байлаа. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг 11 жилийн хугацаанд 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл,нийт 39 медаль хүртсэнээр "Гиннесийн дээд амжилт" эзэмшдэг 30 гарч яваа залуухан, дайчин эмэгтэй.

Спортын салбарт гялалзаж яваа монгол эмэгтэйчүүдийн зам дардан байсангүй. Учир нь 1990-ээд оны эхэн үеэр жүдо, самбогоор хичээллэдэг эмэгтэйчүүдийг гадуурхаж, заалнаас хөөдөг харанхуй нийгэм байв. Энэ талаар М.Уранцэцэгийн багш Шарын Цэвэлмаа “Эмэгтэй жүдочдыг хавчдаг, эмэгтэй хүн жүдогоор хичээллэж болохгүй гэсэн хандлага давамгайлсан цаг үед жүдогоор хичээллэж эхэлсэн. Тодруулбал, 1990-1992 онд эмэгтэйчүүдийг зааландаа оруулахгүй хөөнө. Заал руугаа орохоор “Буланд зогс, доошоо зогс” хэмээн гадуурхана. Би 1993 онд анхны эмэгтэйчүүдийн  улсын аваргад түрүүлсэн. Түүнээс хойш хүмүүсийн ойлголт өөрчлөгдөж, эмэгтэй жүдочдийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Бүх хүн эрх тэгш гэж үздэг нийгэмд бид амьдарч байна” гэж ярив.

Бид ардчилсан нийгэмд амьдраад 30 гаруй жил өнгөрлөө. Энэ хугацаанд Ш.Цэвэлмаа багшийн хэлсэнчлэн спортоор хичээллэхэд хүйс хамааралгүй гэдгийг олон шилдэг эмэгтэй тамирчин олимп болоод дэлхийн аваргын тавцанд улсынхаа далбааг мандуулснаар баталсан. Ийнхүү үлгэр дуурайл болохуйц эмэгтэй тамирчид олширч байгаа ч эмэгтэйчүүд жүдо, самбо зэрэг хүчний спортоор хичээллэх нь байж болохгүй зүйл мэт хандлага нийгэмд байсаар байна. Тухайлбал, сүүлийн үед олон нийтэд хүрч байгаа хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч залуу жүдогоор хичээллэдэг есөн настай охиныг нэвтрүүлэгтээ урихдаа түүнийг эрэгтэй хүүхдүүдтэй найзалдаг, эрэгтэйлэг учир жүдогоор хичээллэж байгаа гэдэг талаас нь харууллаа. Мөн нэвтрүүлгийн төгсгөлд бэлэг гардуулахдаа “Энэ тоглоом эмэгтэйлэг болохоор чамд өгөхөөсөө иччихлээ” гэсэн. Эмэгтэй хүний спорт, эрэгтэй хүүхдийн тоглоом хэмээх зааг хязгаар нь нийгэмд байдаг хэвшмэл ойлголтыг дэвэргэж байна. Тиймээс энэ хэвшмэл ойлголтоос үүдэн жүдогоор хичээллэдэг охидод ямар асуудал тулгардгийг хүргэхийг зорилоо.

 

Ж.Анударь: “ЖҮДОГООР ХИЧЭЭЛЛЭДЭГ УЧИР ШИДЧИХНЭ ШҮҮ. ХОЛ БАЙГААРАЙ” ГЭСЭН ХАНДЛАГА ХЭЦҮҮ САНАГДДАГ

-Би 2016 оноос жүдогоор хичээллэж эхэлсэн. Өмнө нь жүдогийн спортыг сонирхдоггүй, бүжиглэдэг л байсан. Жүдогоор эмэгтэй хүн хичээллэвэл эрэгтэйлэг болчихдог юм шиг ойлголттой, эршүүд охидын спорт гэж боддог байсан.Харин найзтайгаа явж байгаад "Женко" клубт ирээд эхний дасгалууд нь амархан, миний дуртай, хийж чадах зүйл юм шиг санагдаад хичээллэж эхэлсэн. Төсөөлснөөс огт өөр, тайвшруулдаг, хийж байгаа дасгал нь дурлуулдаг, тэвчээр, хүмүүжил, ёс зүйтэй болгодог спорт гэдгийг мэдэрч байна. Гэтэл ангийнхны “Анударь жүдогоор хичээллэдэг. Аваад шидчихнэ шүү. Хол байгаарай” гэсэн хандлага нь хэцүү санагддаг.Бусад хүмүүс дургүй хүргэвэл барьж аваад зодчих юм шиг зайлсхийсэн сонин хандлага гаргадаг. Эмэгтэй жүдоч тэвчээртэй, барилдахдаа өөрийн хүчтэй зан чанараа харуулчихаад бусад үед нь бусад охидтой адил байдаг гэдгийг ойлгоосой гэж хүсдэг.

 

Э.Тэмүгэн: ЖҮДОГООР ХИЧЭЭЛЛЭХ НЬ ЭРЭГТЭЙЛЭГТЭЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ, ТЭВЧЭЭРИЙН ИЛЭРХИЙЛЭЛ ГЭЖ ОЙЛГООСОЙ

 -Би 2019 оноос хойш "Женко" клубт хичээллэж байна. Аавтайгаа жүдогийн тэмцээн, ДАШТ-ийг хамт үздэг байсан. Зурагтаар харахад сонирхолтой санагдаад жүдогийн спортыг сонгосон. Өмнө нь дасгал хөдөлгөөн хийдэггүй хэдхэн километргүйхээр хурдан ядарчихдаг байлаа. Харин жүдогоор хичээллэж эхэлснээс хойш бие бялдрын чадвар сайжирч, тэсвэртэй, гүйхэд амархан ядрахаа больсон. Энэ спортдоо хайртай. Гэхдээ ангийн охид “Жүдогоор хичээллэдэг их эрэгтэйлэг байх. Найзлах хэрэггүй” гэсэн хандлага гаргадаг. Үүнд нь дасаад тоохгүй орхичихдог байсан. Мөн хөвгүүд “Битгий нийл. Ойртвол шидээд унагачихна” гэсэн зүйлс яриад жүдогоор хичээллэхээ больдог юмуу гэж бодож явсан үе бий. Гэхдээ зүгээр орхиод жүдогоороо том амжилт гаргаад тэдний буруу гэдгийг мэдрүүлье гэж шийдсэн.Эмэгтэй хүн жүдогоор хичээллэх нь эрэгтэйлэгтэй ямар ч холбоогүй. Эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийн илэрхийлэл гэж ойлгоосой гэж хүсдэг.



Л.Энхтүшиг: ХҮҮХДЭДЭЭ  БАГААС НЬ “ХҮН БҮР ЯЛГААТАЙ” ГЭСЭН ХАНДЛАГЫГ СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ

 

-Жүдо хэмээх спортоор хичээллээд хэдхэн жил болж байгаа охид ийн ярьж байна. Бүх хүн тэгш эрхтэй хэмээх тодотголтой ардчилсан нийгэмд бид амьдардаг атлаа хичээллэдэг спорт, дуртай зүйлээр нь хүйсээр ялгаварлаж байгааг өөрчлөх хэрэгтэй. Дасгалжуулагч болоод охидын ярьж байгаачлан хүн ямар спорт сонгон хичээллэх нь хүйстэй ямар ч хамааралгүй. Гагцхүү тухайн хүний хүсэл зоригоос хамаарах зүйл билээ. Тиймээс жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдсэн энэ асуудал хүүхдүүдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг сэтгэл судлаач Л.Энхтүшигээс тодруулсан юм. Тэрбээр “Бид ялгаварлан гадуурхдаг, нийтээрээ мэдрэмжгүй нийгэмд амьдарч байна. Үүнд жаахан ч гэсэн өөрийн бодгаль шинжээ ойлгож, түүгээрээ шийдвэр гаргах гэхээр нийгэм шүүмжилж хүлээж авдаг. Хүн цаанаас, хийсвэрээр тогтоосон хэм хэмжээнд багтаж байж өөрт үүссэн түгшүүрээ намжаадаг. Тэр хэм хэмжээ нь угтаа сайн уу, муу юу гэдгийг хүн шүүн тунгаадаггүй. Ийм замаар бид өөрт олгогдсон эрх чөлөөгөө устгаж буй тухай нийгмийн сэтгэлзүйч Эрик Фромм сануулсаар ирсэн. Жишээ нь, жүдогоор хичээллэдэг охид “Би буруу зүйл хийгээд байна” гэх зэргээр өөрийгөө буруутгах нь давамгайлж мэднэ. Ингэснээр эмэгтэй хүүхэд жүдогоор хичээллэж болохгүй мэт мэдрэмж төрж,  өөртөө итгэлгүй болж, сургууль, хамт олноосоо ичих, сэтгэл хөдлөлөө дотроо нууснаар сөрөг шийдвэр гаргах ч эрсдэлтэй. Угтаа ялгаварлан гадуурхалт гэдэг сэтгэл санааны хүчирхийллийн нэг хэлбэр.  Тиймээс бид хүүхдэд багаас нь “Бүх хүн ялгаатай. Чи бусдаас өөр байж болно. Энэ нь буруу зүйл биш” гэсэн нийтлэгийн мэдрэмжийг хөгжүүлж, хүмүүжүүлэх ёстой. Эцэг эх, хүүхэд залууст жендэрийн хэвшмэл ойлголтын үр дагавар, асуудлын талаар сургалт орох нь зөв. Үүнээс гадна энэ асуудал манай соёл, угсаатны асуудалтай ч холбоотой тул эхлээд эмэгтэй хүн “ингэж болохгүй” гэдэг ялгаварлан гадуурхсан мөртлөө соёлоор халхавчилдаг зан үйл, дэг ёсоо асуудал болгож тавих нь зүйтэй” гэж ярилаа.

Сурагчдын жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдсэн ялгаварлан гадуурхалт эцэг эх, багш болоод эргэн тойрны бүх хүнээс хамааралтай. Ийм ойлголтыг халахад хэвлэл мэдээлэл маш чухал үүрэг гүйцэтгэж чадна. Тиймээс “Зууны мэдээ” сонин мэргэжил сонголтод хүйс хамааралгүй гэсэн асуудлыг хөндөн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” шинэ булангаараа дамжуулан хоёр дахь цуврал нийтлэлээ хүргэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 129 (6861)

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

12 цаг 16 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

16 цаг 27 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

16 цаг 37 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

17 цаг 21 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

18 цаг 27 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

21 цаг 54 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

21 цаг 54 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

21 цаг 54 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

21 цаг 54 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

21 цаг 54 мин