Сүүлийн хоёр сард найман хүүхэд мориноос унаж нас баржээ

2022-06-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.НЯМСҮРЭН

Хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр НЭМҮТ, ЦЕГ, ОБЕГ, ГБХЗГ, байгууллага хамтран нөлөөллийн ажлыг эхлүүлээд байна. Тус ажлын хүрээнд хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах чиглэлээр ажил арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм.

 Сүүлийн хоёр жил баяр наадмын үйл ажиллагаа цар тахлаас болж ач холбогдол багатай болсон. Энэ жилийн хувьд аймгуудын баяр наадмын тов гарсан. Мөн таван бүсэд уралдаан зохион байгуулахаар болжээ.Зургаан аймагт зуны бүсийн уралдаан болох юм. Үүнийг дагаад уралдах морьдын тоо бас нэмэгдэнэ.Он гарснаар уралдаанч хүүхдийн программд 82 уралдаан  бүртгэгдсэнээс 3816 хүүхэд уралдаанд оролцжээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан “Он гарснаар эхний таван сарын байдлаар гэмт хэрэг зөрчлийн улмаас 941 хүүхэд хохирсон. Өмнөх онтой харьцуулахад 2.4 дахин өссөн. Гэмт хэргийн байдлаар эхний таван сарын байдлаар 36 хүүхэд нас барсан, 316 хүүхэд биедээ гэмтэл авсан. Сүүлийн хоёр сарын хугацаанд мориноос унасан 13 хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс найм нас барсан. Үлдсэн тав нь биедээ хүнд гэмтэл авсан. Тиймээс болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм” гэлээ.

Мөн НЭМҮТ-ийн Осол гэмтэл хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Сэлэнгэ “Осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Нийт осол гэмтлийн 87 хувь нь санамсаргүй осол гэмтэл эзэлдэг. Үлдсэн 13.4  хувийг санаатай осол эзэлдэг байна. Энэ ослоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Осол гэмтлийн тохиолдол зуны гурван сард эрс нэмэгддэг. Учир нь зам тээврийн осол орон нутагт нэмэгддэг. Хүүхдийн осол гэмтэл нь эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал, хараа хяналтаас хамаардаг. Таван байгууллага хамтраад “Хүүхэд нэгдүгээрт” нөлөөллийн ажлыг эхлүүлсэн. Мөн эрүүл мэндийн сайд баталсан албан тоотыг 21 аймаг есөн дүүрэг рүү явуулна. Зам тээврийн осол гардаг цэгүүдэд хүрч ажиллана. Осол гэмтэлд өртсөн 10 хүн тутмын зургаа нь эрэгтэй гурав нь эмэгтэй байна” гэв.

Харин ОБЕГ-ын хүүхэд хамгаалах сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Должинхорол “Он гарснаар усны ослоор дөрвөн хүүхдийн амь нас эрсэдсэн.  Урин дулааны цагт хүүхдийн аюулгүй байдалд эцэг эхчүүд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нийслэлийн хэмжээнд Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөдөлгөөнд завь эргүүлд 367 алба хаагч 37 завь 67 авто машинаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Үер уснаас хамгаалах аян өнгөрсөн оны найман сараас орон даяар  эхлэн хэрэгжиж байгаа юм. Тус аяны хүрээнд ирэх сарын 2-нд буюу ирэх хагас сайн өдөр Тэрэлж голын ойролцоо “Үер уснаас урьдчилан хамгаалъя” гэсэн нээлттэй өдөрлөг зохион байгуулна” гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

4 цаг 49 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

6 цаг 7 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

8 цаг 44 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

8 цаг 44 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

8 цаг 44 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

8 цаг 44 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

22 цаг 12 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

22 цаг 17 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

23 цаг 26 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин