Г.Занданшатар:Энэ намар үнийн өсөлт улам “гаарна”

2022-06-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Эрхэм гишүүдээ, өнгөрсөн долоо хоногт гишүүд бүгд иргэд, олон түмнийхээ санал бодлыг сонслоо. Иргэдийн илэрхийлсэн санал бодлыг дүгнэвэл хамгийн гол асуудал нь үнийн өсөлт байна.Эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь гадаад хүчин зүйлээс ихээхэн хамаарч байгаа ч анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй. Хүмүүсийн амьжиргааны гол үндэс болсон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ. АИ-92, 95 шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнэ литр тутамд 164 буюу 1.6 дахин нэмэгдэж буй нь инфляцын суурь шалтгаан болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийг дүгнэн үзэж, шаардлагатай зарим арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг судлах хэрэгтэй. Түүнчлэн үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтайг олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид анхааруулж байна. Импортоос хамааралтай манай улсын эдийн засаг ирэх 9, 10 сар болон оны эцэс гэхэд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ард иргэд ихээхэн нэрвэгдэж болзошгүй байна. Иймд УИХ-аас үнийн өсөлтийг бууруулах ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Эх сурвалж www.polit.mn

 

Зочин
Тэгээд иргэд яах вэ? ЗАНДАНШАТАР ДАРГАА.
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

5 цаг 22 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

6 цаг 40 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

9 цаг 17 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

9 цаг 17 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

9 цаг 17 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

9 цаг 17 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

22 цаг 45 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

22 цаг 50 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

23 цаг 59 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин