П.Сүхбат агсанд арслан цолыг нөхөж олгохгүй байгаа нь хууль бус гэж шүүх үзэв

2022-06-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Монгол Улсын гавьяат тамирчин П.Сүхбат агсанд Үндэсний бөхийн арслан цолыг нь нөхөж олгохгүй байгаа нь хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тогтоожээ.

Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын уугуул, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа Үндэсний бөхийн холбоо, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цолыг нөхөж олгох эсэх тухай хуульч Н.Эрхэмбаяр болон П.Сүхбат агсны гэргий Д.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны зургаадугаар сарын 13-нд болсон байна.

Шүүх хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 3.1, 12.4.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цол олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.

Энэ нь шүүхийн шийдвэрээр нас барсан хүнд цолыг нь нөхөж олгуулах асуудлыг шийдвэрлэхээр даалгасан анхны тохиолдол болж байна. Хуульч Н.Эрхэмбаяр нь П.Сүхбат агсны цолыг нөхөж олгуулах тухай санаачилж, улмаар түүний гэргийтэй хамт хуулийн итгэмжлэлийн дагуу шүүхэд хандсан юм.

Сануулахад, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарди П.Сүхбат агсан нь Үндэсний бөхөөр

  • 1984 онд Аймгийн арслан цол
  • 1988 онд Улсын баяр наадамд зургаа давж, “Улсын өсөх идэр начин” цол
  • 1990 онд Улсын баяр наадамд долоо давж, “Улсын заан” цол
  • 1991 онд Улсын баяр наадамд найм давж үзүүрлэн, “Үлэмж бадрах” чимэг
  • 1992 онд Улсын баяр наадамд долоо давж,”Саруул сайжрах” чимэг
  • 1993 болон 1994 онд онд Улсын баяр наадамд зургаа давж, “”Хуурнин шуугигч” чимэг
  • 1997 онд Услын баяр наадамд тав давж “Хурдан шаламгай” чимэг
  • 2001 онд Улсын баяр наадамд тав давж, “Үнэн зоригт” чимэг
  • 2003 онд дээрх амжилтаар “Улсын гарьд” цол тус тус хүртэж байсан төдийгүй 1990 онд Япон улсын Токио хотноо болсон чөлөөт бөхийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, Ази тивийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргаар шалгарч 1991 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртэж байв.

Эх  сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

5 цаг 20 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

6 цаг 38 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

9 цаг 15 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

9 цаг 15 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

9 цаг 15 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

9 цаг 15 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

22 цаг 43 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

22 цаг 48 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

23 цаг 57 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин