Ногоон байгууламж нэмэгдүүлэх санаачилгыг дэмжиж буй та бүхэнд талархал илэрхийлье

2022-06-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

М.СУРА

 

Төрөлх хотоо өнгө үзэмжтэй болгон тохижуулж, дэлхийн хотуудын жишгээр хөгжүүлж, амьдрах орчноо сайжруулахад залуучууд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах шинэ хандлага дэлгэрч байна. Залуучууд бүтээн байгуулалтуудыг шүүмжилж, үгүйсгэх гэхээсээ илүүтэй засаж залруулж, хамтран бий болгож байгаа нь Монголын ирээдүй гэрэлтэй байгаагийн илрэл билээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

 

-Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж байгуулах ажилд иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллах, залуучуудын оролцоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Нийслэлд амарч, зугаалах орчин бүхий ногоон байгууламжийг бий болгоход иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж оролцож байна уу?

-Улаанбаатар хот залуучууд, иргэдийн оролцоог хангасан хот байх ёстой гэж бодож байна. Хотын бүтээн байгуулалтад иргэдийн саналыг авах, залуучууд, иргэдийн оролцоог хангах хүрээнд уралдаан зарлах, хотын гаргасан санаачилгыг иргэдийн саналтай нэгтгэх зэргээр нээлттэй ажиллаж байгаа. Залуучууд их идэвхтэй байна. Жишээлбэл, “Creative 100” гэх залуучуудын хөдөлгөөн Дугуй цагаан орчимд байгальд ээлтэй, байгалийн өөрийнх нь давуу талыг ашиглан, тогтоцтой нь уялдуулан тохижилт хийхээр ажиллаж байгаа юм. Иргэд, залуучууд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад оролцоод, өөрсдийн хийсэн зүйлийг үзээд, бидний бүтээсэн хот гэж харна шүү дээ. Иймд тэдний оролцоог хангах нь их чухал.

-Энэ жил хашаа, хайс буулгах ажил эрчимтэй үргэлжилж байна. Хашаа, хайс буулгаснаар нийтийн эзэмшил талбай цэлийж, үнэхээр сайхан болж байна. Үзэгдэх орчин гэдэг ямар чухал байсан нь хүмүүсийн сэтгэгдлээс харагдсан. Энэ тал дээр та өөрөө ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Үзэгдэх орчин сайжирч, сайхан тохижуулсан ногоон байгууламж харж байвал хүний сэтгэл санаа ч уужирна. Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай хот байлгахын төлөө ажиллаж байна. Хотын соёлтой иргэн байх, хотын өнгө үзэмжийг сайжруулах тал дээр иргэд өөрсдөө ч мөн ихэд анхаарч байгаа юм. Явган хүний замыг өргөсгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд явах боломжтой болгож, стандартад нийцүүлэн засах ажилд хувь нэмэр оруулахын дээр санаачилгаараа хашаа, хайсаа буулган, талбай чөлөөлж өгч байгаа ухамсартай иргэд, аж ахуй нэгж олон байна. Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх санаачилгыг дэмжиж байгаа тэдгээр хүмүүст талархах ёстой.

Улаанбаатар хот өмнөх алдаагаа засах, цаашид хөгжих бүрэн боломжтой. Энэ боломжийг Улсын Их Хурал, Засгийн Газраас сайтар дэмжиж, эрх зүйн бие даасан байдлаар хангаж өгч байна. Улаанбаатар хот орлого, санхүүгээ төвлөрүүлэн, зарцуулах эрх албажсанаар иргэдийг бухимдуулж буй олон асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр баталгаажиж, иргэд үүний үр шимийг хүртэх боломжтой болсон. Энэ утгаараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль бол иргэдийн ая тухтай байдлыг хангах, бүтээн байгуулалтыг дэмжих тал дээр урьд өмнө нь байгаагүй түүхэн шийдвэр юм. Тиймээс хотын иргэд маань ч мөн бидний ажлыг цаашдаа үргэлжлүүлэн дэмжсээр байхыг хүсэж байна. Иргэдийн зүгээс тохижилт, ногоон байгууламжтай холбоотой олон хүсэлт, санал санаачилга гаргаж байгаа. Үүнийг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжинэ. Жишээлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд сүүлийн 63 жил их засвар хийгээгүй байгаа юм билээ. Баяр наадам гурван өдөр л болно, харин иргэд 40,50 жил тэр газарт амьдарна шүү дээ. Иймд зөвхөн Үндэсний их баяр наадамд бэлдэж бус, тэр орчмын иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд их засвар, тохижилт хийж байна гэсэн юм.

-Улаанбаатар хотод өрнөж буй тохижилтын ажлын явц ямар байна гэж та дүгнэж байна вэ. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Нийслэл Улаанбаатар хотод нэг хүнд таван метр орчим ногоон байгууламж ногдож байгаа нь дэлхий нийтийн хэмжээнд сүүл мушгих шахуу үзүүлэлт.

Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт дунджаар 24 метр квадратад хүрсэн байдаг. Тиймээс Улаанбаатар хотод ногоон байгууламжийг нэмэхдээ барилгын норм дүрэм, стандартыг хангасан зохицуулалт, хууль, эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна.  Манай хотод ногоон байгууламжийн өгөгдөл бүхий байгалийн тогтоц бүхий хэд хэдэн байршил бий. Туул гол, Сэлбэ голын эрэг орчим, дүүргүүдийн газар нутагт ч ногоон байгууламж байгуулан тохижуулах боломжтой талбай байдаг.

Энэ чиглэлд мэргэжлийн хүмүүсийн хүч чадлыг дайчлан хамтдаа санаачилж ажлаа эхлүүлсэн хэд хэдэн газар бий. Тухайлбал, Ар Зайсангийн гудамж, Дугуй цагаан орчим бол манай хотын иргэдийн зорих дуртай газрын нэг. Ууланд алхах, үр хүүхдээ салхилуулах, явган аяллыг хөгжүүлэх зорилгоор  Дугуй цагаан орчимд зорчдог.

Энэхүү байршлын тохижилтын ажил эхлээд байна. Наймдугаар сарын 20-н гэхэд хүлээлгэн өгөх юм. Богдхан уул бол Улаанбаатар хотын үнэт зүйл  болсон газар төдийгүй байгалийн тогтоц сайхантай. Байгалийн тогтоцтой уялдсан шинэлэг тохижилт хийнэ гэж итгэж байгаа. Мөн Туул голын эрэг дагуух тохижилт эхэлсэн. Зарим аж ахуйн нэгжийн хийж буй ажил хангалтгүй байна. Ялангуяа өндөр өртөг бүхий тендерт ялсан компаниуд хангалттай ажиллахгүй байна. Үндэсний аж ахуйн нэгжүүд сэтгэл гаргах ёстой гэдгийг хэлье. Тэнд барьж байгуулахаар төлөвлөсөн явган хүний замыг өргөн болгож, дугуйтай аялагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ хөтөлсөн хүмүүс чөлөөтэй зөрөх хэмжээнд хүргэх шаардлагатай санагдлаа. Замын стандартыг ч мөн барих ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” санаачилгын хүрээнд дүүргүүд ногоон байгууламж бий болгож байгаа нь сайн хэрэг. Хотын захиргааны зүгээс тохижилтын ажлын хөрөнгө мөнгийг тасалдуулахгүй олгох гэх зэргээр дэмжиж буй юм.

-Туул голын эрэг дагуух тохижилтын ажил удаашралтай байна гэлээ. Үүнийг хэрхэн идэвхжүүлэх вэ. Ажлын гүйцэтгэл хангалттай биш бол хариуцлага тооцох уу?

-Компанийн удирдлагуудтай уулзсан. Аль болох сэтгэл гарган ажиллахыг хүссэн. Үнэхээр хийхгүй, хийж чадахгүй бол “Зардлын бага дээр замаасаа буц” гэсэн зарчмыг баримтална. Хотын ард иргэдийн эрх ашиг нэгдүгээрт. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг шахна. Зохион байгуулалттай, сэтгэлтэй байхыг шаардана. Тээвэрлэлтийн хүндрэл болон валютын ханшийн зөрүү гэх мэт хүндрэл байгааг ойлгож байгаа. Гэлээ гэхдээ түмний төлөөх ажлыг хангалтгүй хийх эрхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 128 (6860)

 

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

12 цаг 56 мин
Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

Д.Цогтбаатар: Цүнхний намуудыг хүлээх шаардлага байхгүй

17 цаг 7 мин
Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

Н.Учрал: Нам институци болохгүй бол төр хүчгүй байна

17 цаг 17 мин
Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

Ирц: 30 гишүүн гадаад томилолттой, гурван гишүүн чөлөөтэй байна

18 цаг 1 мин
Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

Т.Дүүрэн: Өөрийн биеэр бус ч нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна

19 цаг 7 мин
Янжинлхамын хишигт найрагч А.Лхагва

Монголын яруу найргийн шилдэг бүтээл шалгаруулах “Болор цом” наадам У

22 цаг 34 мин
Ч.Баттогтох: Вакцины тухай худал мэдээлэл тараах нь монгол хүний эрүүл мэндийн эсрэг хийж буй гэмт хэрэг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхи

22 цаг 34 мин
Дайны хөлд эрх нь зөрчигдөж байгаа Орос дахь монгол угсаатнууд

2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраа

22 цаг 34 мин
С.Амарсайхан: “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааг үр дүнгээ өгч байгаа

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 цаг 34 мин
Л.Төр-Од: Эрх чөлөөт эдийн засаг, эрх тэгш нээлттэй нийгэм, иргэн төвтэй засаг төрийн экосфер орчинг Монгол Улсдаа бүрдүүлэх нэн шаардлагатай

Эдийн засагч-эрх зүйч, МҮХАҮТ-ын XXI ба XXII Их хурлаас Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од. 

22 цаг 34 мин