Б.ДАРЬСҮРЭН
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн XXIII хороонд “Оргил” хорооллын эхний ээлжийн 126 айлын орон сууцны барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, “Шинэ Барилга” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Доржпалам тэргүүтэй төлөөлөл оролцож, тус хорооны иргэдэд шинэ байрны түлхүүрийг нь гардуулав. ТУлаанбаатар хотод тулгамдаж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төсөл нь 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд 2519 нэгж талбарт газар чөлөөлөлж, нийт 11755 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийслэлийн 19 байршилд 43 төсөл хэрэгжүүлэгч шалгаран, ажлаа эхлээд байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn