Я.Содбаатар:Эмээлтийн махны асуудал бол хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа томоохон жишээ

2022-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар махны хангамжийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид хүнсний хангамж аюулгүй байдалдаа онцгой анхаарах цаг үе. Энэ асуудлаар  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн байр суурь  ч тодорхой байгаа. ОХУ, Украин улсууд дэлхий хүнсний нийлүүлэгч орнууд. Энэ орнуудад үүссэн нөхцөл байдлаас улбаалаад манай хил залгаа орнууд хүнсний экспортдоо хязгаарлалтууд хийж байна. Энэ нь манай хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэж байна. Манайд сүүлийн нэг жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Хүнсний аюулгүй байдлын асуудлыг энэ хүрээнд их хурцаар тавьж байгаа. Тавдугаар сард, Монгол Улсын Ерөнхийлөгч парламент дээр үг хэлж, Хүнсний аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай төслийг өргөн барьсан. УИХ яаралтай горимоор хэлэлцэн баталж, хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарт түүхэн шийдвэр гаргасан юм. Энэ тогтоол долдугаар сарын нэгнээс хэрэгжээд эхэлнэ. Тогтоол хэрэгжсэнээр таван жилийн хугацаанд Монгол Улсад 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах бөгөөд бүх малаа эрүүлжүүлэх зорилт тавьсан. Мөн үндэсний лабораторийн нэгдсэн сүлжээ бий болгоно. Эмээлтийн махны асуудал бол хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа томоохон жишээ. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авч холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, хариуцлага тооцож байгаа. Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд хүнсний аюулгүй байдлын асуудлаар хэд хэдэн томоохон зөвлөгөөн зохион байгууллаа" хэмээв.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

4 цаг 26 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

5 цаг 44 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

8 цаг 21 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

8 цаг 21 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

8 цаг 21 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

8 цаг 21 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

21 цаг 49 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

21 цаг 54 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

23 цаг 3 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин