Д.Сумъяабазар:Гишүүдийн тоог нэмэх нь Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлөхгүй

2022-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, D-Parliament.mn цахим системийг танилцуулах уулзалт боллоо.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон D-Parliament.mn цахим системийг танилцуулав. Тэрбээр “D-Parliament.mn сайт нээснээр УИХ-ын үйл ажиллагааг нээлттэйгээр таны гар дээр тавьж байна гэсэн үг. Анх 1996 онд интернэт нэвтрүүлэхэд ердөө 500 хүн холбогдож байсан бол одоо нийт өрхийн 84 хувь нь интернэтэд холбогдсон.Нийт хүн амын 82 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байна. Тэгэхээр ухаалаг утастай хүн бүр төрийн хэрэгт шууд оролцож, санал бодлоо илэрхийлж болно гэсэн үг. Энэ сайтыг ард иргэд та бүхэн хэрэглэж, бодит саналаа өгдөг байх хэрэгтэй. Ингэж байж төрийн үйл ажиллагаа нээлттэй болж, ардчиллын төгөлдөршил, парламентын ардчиллын төлөвшил явагдана” гэсэн юм. 

Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгжийг эргэн харж, оновчтой тогтоохгүй бол аймгийн төвөөсөө алсгүй оршдог зарим сум захиргааны ажилтнуудаас нь өөр хүнгүй шахам болсон. Мөн нийслэл-аймаг, сум-дүүрэг, баг-хороо гэсэн статус оновчгүй байгааг олон хүн хэлж байлаа.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьж байгаа нь нэг талын боломж. Эдийн засгийг дэмжих, засаглалын тогтвортой байдлыг бий болгох, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарилалтыг оновчтой болгох, улсын нэгдмэл бодлогыг боловсруулахад анхаарлаа хандуулж буй нь сайшаалтай. Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцэн УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэлээ гэсэн шүүмжлэл дагадаг. Тоо нэмэгдлээ гэхэд Засгийн газар тогтвортой байх нь үнэн. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын түвшинд санхүү, төсвийн эрх мэдлийг олгох боломж. Үүнийг алдаж болохгүй. Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлээс нийслэлтэй холбоотой зүйл заалтыг хасаж, 13 дугаар зүйл рүү шилжүүлэн оруулах санал бас байна. Нийслэл хот онцгой статустай бүс болох төдийгүй нийслэл хотын чиг үүрэг, төрийн төв байгууллагатай харилцах харилцааг онцлог байдлаар зохицуулна гэж оруулах нь зүйтэй болов уу“ гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

10 цаг 30 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 47 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

14 цаг 24 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

14 цаг 24 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

14 цаг 24 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

14 цаг 24 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин