ЭЕШ:Энэ жил 208 сурагч 800 оноо авчээ

2022-06-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Элсэлтийн ерөнхий шалгалт(ЭЕШ)-ын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулан танилцуулах үеэр Боловсролын үнэлгээний төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат 800 оноо авсан шалгуулагчдын тоог мэдээлэв.

Тэрбээр"ЭЕШ-д орсон шалгуулагчдаас 2019 онд-109, 2020 онд-182, 2021 онд-209, 2022 онд-208 нь тус тус 800 оноо авсан байна. Үүнээс тусгайлан авч үзвэл энэ жил Орос хэлний хичээл дээр 67 шалгуулагч, математикийн хичээл дээр 31 шалгуулагч 800 оноо авсан.

Математикийн хичээл дээр 800 оноо авсан 31 шалгуулагчийн 10 нь шалгалтын материалын 100 оноогоо бүтэн авсан дэвшилттэй үр дүн гарсан байна.

Мөн энэ жил БШУ-ны сайдын тушаалаар их, дээд сургуульд элсэх ЭЕШ-ын үндэсний босго оноог

  • Их сургуулийнх 480
  • Дээд сургуулийнх 440
  • Орон нутгийн сургуулийнх 410 байхаар тогтоосон.

Тэгвэл улсын хэмжээнд сонгож шалгалт өгсөн бүх хичээлээрээ 400-аас бага оноо авсан шалгуулагч 1355, 480-аас бага оноо авсан шалгуулагч 7333 байна. Харин босго давсан шалгуулагч 24693 байв.

Өөрөөр хэлбэл, энэ жил ЭЕШ өгсөн нийт хүүхдээс 7333 хүүхэд их сургуульд элсэх болзлоо хангаагүй бол 1355 нь бүх түвшний их дээд сургууль, коллежид элсэх болзлоо хангаагүй байна гэсэн үг. Харин үлдсэн нь ямар нэг байдлаар их, дээд сургуульд элсэх боломжоо нээлттэй авч үлдлээ.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

10 цаг 33 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 51 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

14 цаг 28 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

14 цаг 28 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

14 цаг 28 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

14 цаг 28 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин