БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих 1008 айлын орон сууцны шав тавилаа

2022-06-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчмын 4.2 га талбайд 1008 айлын орон сууцыг барьж байгуулах барилгын ажил өчигдөр эхэлжээ.

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” нь 21 давхар найман блок бүхий нийт 84.8 м.кв талбайтай, 7.5 м.кв ил болон газар доорх нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2.4 м.кв явган хүний талбай, 1.2 м.кв хүүхдийн тоглоомын талбай, 7,2 м.кв ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 м.кв хоёр өрөө бүхий зургаан айлтай цогцолбор хороолол болох юм. 

"Ногоон нуур-1008 айлын орон сууц”-ны зураг төслийг “Интеллект тауэр” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК БНХАУ-ын буцалтгүй тусламж 347.4 сая юанийн хөрөнгөөр 30 сарын хугацаанд хэрэгжүүлж ажиллах юм.

Төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, холбогдох техникийн нөхцөлүүдийг авах, барилгын ажлын үед ашиглах цэвэр ус, цахилгаанаар хангах, төсөл хэрэгжих талбайг чөлөөлөх, барилгын талбай руу орох орц, гарц гаргах бэлтгэл ажлуудыг бүрэн хангаснаар барилгын ажил ийнхүү эхэлжээ. Барилгын ажлын нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-ийн захирал Л.Батжаргал, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын захирал Ц.Тулга, БНХАУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-ийн Монгол дахь төлөөллийн газрын захирал Лиан Южин, Төслийн баг хамт олон, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөллүүд ирсэн бол Бугат хотын ардын Засгийн газрын хотын дарга Жан Руй болон бусад албаны төлөөлөгч нар цахимаар оролцсон байна. 

Уг хорооллыг барих шийдвэр 2017 онд гарч байжээ. Тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлах үеэр манай улсад хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон юм. Энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж байв.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

10 цаг 39 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 57 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

14 цаг 33 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

14 цаг 33 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

14 цаг 33 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

14 цаг 33 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин