Т.САЙХАН
АН-ын XIV их хурлаа ирэх сарын 2-ны өдөр товлоод байна. АН Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс төр, сөрөг хүчний байр суурь, ардчилсан зарчмыг илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, Ардчилсан намын анхан болон дунд шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, зорилгын хүрээнд энэхүү хурлаа зохион байгуулж байна гэжээ. Энэ талаар тус намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам энэ хугацаанд бүх шатны намын шинэчлэл, хүний нөөцийн эргэлтийг дотоод сонгуулиараа шийдэн, улс төрийн байр сууриа илэрхийлэх, төр засгийн бодлого шийдвэрийг дүгнэх, засаж залруулахад оролцох оролцоогоо хангасаар ирсэн билээ. Ардчилсан намын XIV их хуралд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын мянга гаруй төлөөлөгч оролцоно. Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчид та бүхэн тусгаар улсынхаа үзэл бодол, зарчим, ёс зүйт төрийн хөгжлийг, бодлого шийдэл, шинэ боловсон хүчин буй болгохын төлөөх тууштай хичээл зүтгэл, тулхтай хүсэл мөрөөдөл, тэмүүллээрээ туг хийн “Үнэт зүйл, үзэл баримтлал” дээрээ нэгдэхийг уриалж байна” гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn