"Үндэсний үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөх биш, эвлэлдэн нэгдэж ажиллах ёстой"

2022-06-28
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд бичил жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчилж, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургаадугаар сарын 27-ныг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд УУХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран “Уул уурхайн болон үндэсний томоохон компаниудын худалдан авалтад ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж” хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр уул уурхайн компаниудын төлөөлөл, тэдэнд бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцож, тулгарч буй бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм. Хэлэлцүүлгийн явцад төрийн худалдан авалтын тайланг танилцуулав.

2020 онд дотоодын үйлдвэрээс төсвийн хөрөнгөөр худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнийн дүн өмнөх оны мөн үеэс 74.5 хувиар өсчээ. Худалдан авалтын тайланд эмийн бэлдмэл, ноос, ноолууран нэхмэл, эсгийн бүтээгдэхүүний бүлгээс бусад 12 бүлгийн бараа, бүтээгдэхүүний худалдан авалт дунджаар 2.4 дахин нэмэгдсэн аж. Харин цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн онд төрийн худалдан авалтын зардал 36.2 хувиар буурчээ. Хэлэлцүүлэгт оролцогчид дараах байр суурийг илэрхийллээ.

 

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ч.Энхзаяа: Худалдан авалтын журманд өөрчлөлт оруулах хэрэгтэй

 

-Худалдан авалтын журманд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Судалгаа, хяналтын нэгдсэн бааз байгуулах нь зүйтэй. Жишээлбэл, оёдлын салбарт тохирлын гэрчилгээтэй аж ахуйн нэгж хэд байдгийг мэддэггүй. Тооцоо судалгаатай, ил тод байх нь аль бүтээгдэхүүнийг ямар стандартаар худалдаж авах нь тодорхой болоход дөхөм болов уу. Төрийн худалдан авалтад тендер түлхүү байдаг. Эсрэгээрээ хувийн хэвшилд тендер хомс. Өнөөдрийн үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хамтад нь оролцуулсан бол илүү үр дүн гарах байсан. Манай салбарын хувьд түүхий эдээ тогтмол импортоор авдаг учраас нэмүү өртөг, гаалийн  татвар зэргээс чөлөөлчих юм бол ЖДҮ эрхлэгч нарын ачаа багасна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, оруулж ирэх барааны тоо хэмжээ нэмэгдэж, материалын хомсдол багасна. Өнгөрсөн жилийн хувьд цар тахлаас шалтгаалан өвлийн хувцасны нөөц багасч, үнэ нэмэгдэж ирсэн.

 

“Best shoes” ХХК-ийн захирал Б.Түвдэнням: Урт хугацааны гэрээ хийвэл бүтээгдэхүүнийг тасралтгүй нийлүүлэх боломж бүрдэнэ

 

-Нэгдүгээрт, уул уурхайн компаниуд бидэнтэй урт хугацааны гэрээ хийгээсэй гэж хүсч байна. Ингэх юм бол бүтээгдэхүүнийг тасралтгүй хүргэх боломж бүрдэнэ.  Хоёрдугаарт, Төрийн өмчит компаниуд олон улсын стандарт гэх мэт өндөр шаардлага тавьдаг хэрнээ үнийн санал нь бага байдаг. Хувь хүн, дотоодын аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг байх хэрэгтэй. Үүний хариуд үйлдвэрлэгчид чанартай бараа нийлүүлж, харилцагчдынхаа итгэлийг дааж ажиллахад өөр асуудал үүсэхгүй болов уу. Бараа материалын нөөцтэй байсны үр дүнд хатуу хөл хорионы үеийг харьцангуй хохирол багатай давлаа. Цаашид энэ мэт гэнэт эрсдэлийг давахын тулд тооцооллыг зөв гаргаж, бараа материалын нөөц бүрдүүлэх нь зөв. Үгүй бол хил гааль саатлаа гэхэд татан авалт буурч, үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй

 

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан: Худалдан авагч нар нь мэдээллээ ил тод байлгах нь зүйтэй

 

-“Энержи Ресурс”, “Оюу Толгой” зэрэг дотоодын компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэлэлцүүлэгт оролцсонд баяртай байна. Олон нааштай санаачлагууд гарсны үр дүнд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Нэг талдаа үндэсний үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөх биш, эвлэлдэн нэгдэж ажиллах ёстой. Үр дүнд нь бүтээгдэхүүний хэмжээ, чанар сайжирч, томоохон байгууллагад үүнийгээ нийлүүлнэ гэсэн шийдэлд хүрлээ. Мөн бизнес эрхлэгч нар өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Харин худалдан авагч нар нь мэдээллээ ил тод байлгах нь зүйтэй. Жишээлбэл, ирэх жил манайх ийм хувцас хэрэглэлийг ямар үнээр хэчнээн ширхгийг авна гэдгээ ААН-үүдэд нээлттэй болгох нь зөв. Ийм сувгийг бий болгоно. Эдгээрийг ажил хэрэг болгож, дотоодын үйлдвэрлэлээс бараа материал нийлүүлэх ажлыг эрчимжүүлэхээр боллоо.

 

Оюу Толгой ХХК-ийн Худалдан авалтын газрын менежер Г.Батбаатар: Нэмүү өртөг шингэсэн бараа нийлүүлэгчдийг түлхүү дэмжиж ажиллана

 

-ЖДҮ эрхлэгчид өрсөлдөхүйц үнэ, тогтвортой чанарыг баримтлах хэрэгтэй. Өрсөлдөхүйц үнэтэй байхын тулд тэдэнд хөнгөлөлттэй зээл олгох нь зөв. Манай байгууллагын хувьд аль болох нэмүү өртөг шингэсэн бараа нийлүүлэгчдийг түлхүү дэмжиж ажиллана. Энэ нь урт хугацааны гэрээ байгуулахад чухал нөлөө үзүүлдэг. Мөн зах зээлийн зарчмаар төрөлжих хэрэгтэй. Нэг бол оёдол руу, эсвэл гутал руу ороод байж болохгүй. Хэлэлцүүлэгт ил тод байдлыг чухалчилж ярилаа. Бид албан ёсны сайт дээрээ нээлттэй байршуулдаг нь бараа нийлүүлэгчдэд хялбар байгааг тэд хэлж байна.

 

Үзэсгэлэн худалдаанд 300 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

 

“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд энэ сарын 24-27-ныг дуустал үргэлжилж, өчигдөр хаалтаа хийлээ. Уг арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

Иргэдэд үндэсний үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцах, бизнeсийн харилцаа тогтоох, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжийг олгожээ. ЖДҮ эрхлэгчид үзэсгэлэнд оролцсоноор шинэ үйлчлүүлэгчидтэй болж, бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах боломж бүрддэг гэдгийг онцолж байснаас гадна тэднээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүйгээр энэ арга хэмжээнд хамруулж буйд талархал илэрхийлж байв.

 

“Ариун баян шигтгэмэл” хоршооны дарга Г.Мөнхтуяа: Энэ удаагийн арга хэмжээнд оролцоход биднээс ямар ч түрээс аваагүй нь орлого олох боломжийг олголоо

 

-Манайх подволк, монгол цамц буюу зөөлөн эдлэлийн чиглэлээр голчлон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Өрхийн үйлдвэрлэлийг олон жил хийж байгаа. Саяхнаас Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслөөр хоршоо болон өргөжиж, гутал, арьсан эдлэлийн чиглэл рүү орон ажиллаж байна.  Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв тоног төхөөрөмжөөс эхлэн олон төрлийн сургалтад хамруулан, бүх төрлөөр дэмжиж байгаа. Энэ удаагийн арга хэмжээнд оролцоход биднээс ямар ч түрээс аваагүй нь орлого олох боломжийг олголоо. Үйлчлүүлэгчид, иргэд маань  ч маш өргөнөөр оролцож, бидний бараа бүтээгдэхүүнийг сонирхож байна. Бид ч иргэдэд үйлдвэрийн үнийг санал болгож байгаа.

 

“Иромик” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Батбаяр: Манайх өнгөрсөн жилээс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа шинэхэн брэнд

 

-Манайх өнгөрсөн жилээс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа шинэхэн брэнд. COVID-19 цар тахлын үед хил гаалийн байдлаас шалтгаалан сав, баглаа боодлын дутагдалд орж, хэсэг зогссон.  Одоо буцаад хэвийн үйл ажиллагаандаа орчихсон ажиллаж байна. Бид Монгол хүмүүст зориулан бүх төрлийн хоолтой хамт хэрэглэж болох амтлагчийг бүтээн, оюуны өмчид бүртгүүлсэн. Дунд зэргийн халуун ногоотой болон халуун ногоо багатай гэсэн хоёр төрлийн амттай. Орц, найрлагад хатааж нунтагласан чинжүү, саримс зэрэг ордог. Саримс ихээр агуулдаг тул хүний эрүүл мэндэд тустай. Хүнсний аюулгүй байдалд анхааран шинжилгээний бичигтэй түүхийн эдүүдийг сонгож байгаа.  Үйлчлүүлэгчид маань  ч маш ам сайтай хэрэглэдэг. Өнөөдрийн үзэсгэлэндээ зориулан бөөний үнээр хэрэглэгчдэд хүргэж байна.  Мөн бүх  сүлжээ дэлгүүрээс манай бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 126 (6858)

 

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

24 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

24 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

24 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

24 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

24 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

24 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

24 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

24 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

24 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

14 цаг 46 мин