Хүнсний аюулгүй байдлыг хангахад бүх талын оролцоо чухал

2022-06-28
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Махны чанар, аюулгүй байдалтай холбоотой дуулиан дэгдсэний дараахан ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон даяар “Хүнсний хувьсгал” эхлүүлэхээ зарлаж, УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны нэгдсэн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 1.7 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргажээ.

Энэ хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалтыг бий болгох хууль эрх зүйн орчинг сайжруулах ажлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хариуцан ажиллахаар болсон юм.

Үүнтэй холбогдуулан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн өчигдөр боллоо.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгалын үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашлаад Монгол Улс хүнс экспортлогч орон болох эхлэлээ тавина. Төр засаг нь шаардлагатай судалгаагаа эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиуддаа захиалдаг, санхүүжүүлдэг, судалгааны үр дүнд суурилж төрийн бодлогыг шинжлэх ухаанд суурилан тодорхойлж, хэрэгжүүлэх ёстой. Монгол төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурласан байх ёстой. Шинжлэх ухааныг улстөржүүлж огт болохгүй” гэсэн юм.

 

ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ НЬ ИРГЭД ЭРҮҮЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ ХАМГИЙН ЧУХАЛ ҮНДЭС

Манай улсын ХАА-н үйлдвэрлэлийн технологи экологид ээлгүй байгаа нь газар тариалан, мал аж ахуйн салбарын үр ашиг, бүтээмжийг бууруулж, өрсөлдөх чадваргүй болгож байгаа нь хүнсний аюулгүй байдал алдагдах үндэс суурь болж байгааг судлаачид онцлов. Тиймээс техник технологио шинэчлэх нь иргэд эрүүл хүнс хэрэглэх хамгийн чухал үндэс гэдгийг зөвлөгөөний үеэр тодотголоо.

Энэ талаар Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн экологийн тэнцвэр алдагдаж байгаа нь манай улсын хүнсний аюулгүй байдлын сул тал болж байна. Үүнээс үүдэн мал өвчилж, ашиг шим нь буурч, хөрс доройтож, бэлчээрийн нөөц хомсдож байна. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд шинжлэх ухаан, инновацийн экосистем, өндөр технологи, ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлж, хүнсний аюулгүй байдалд хүрнэ гэж харж байна. Энэ нь экологид ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтвортой өөрчлөлтийг бий болгож чадна. Тиймээс манай сургууль нарийвчлалтай хөдөө аж ахуй, ухаалаг хөдөө аж ахуй гэсэн хоёр чиглэлийн хөтөлбөрийг боловсруулаад байна” гэсэн юм.

Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд техник технологио шинэчлэхээс гадна тэдгээр тоног төхөөрөмжийг ашиглаж, шинэлэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх чадварлаг боловсон хүчин зайлшгүй шаардлагатай. Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг улсын ганц сургууль болох ХААИС жилд 1200-1500 оюутан элсүүлдэг. Энэ онд тэдний 75 хувь нь төгсөөд ажлын байртай болжээ. Салбарын асуудлаа шийдвэрлэх чадварлаг боловсон хүчинг бэлтгэхийн тулд тус сургууль энэ намар 2000 оюутан элсүүлэхийн сацуу, оюутнууд нь 100 хувь төгсөлтийн ажил бичээд бизнес төлөвлөгөөтэй төгсөх чиглэлд хөтөлбөрөө боловсруулан ажиллаж байна. Эхний жилүүдэд ХААИС-ийн эмэгтэй оюутны тоо их байсан сүүлийн жилүүдэд эрэгтэй оюутнуудын тоо өсч, хүйсийн  харьцаа тэнцвэржиж байгааг захирал Т.Хэрүүга онцолж байв.

Ийн Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлаа хангахын тулд юун дээр анхаарах ёстой талаар экспертүүдийн байр суурийг хүргэе.

 

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: Хүнсний аюулгүй байдлыг хангахад нэгдсэн зохицуулалт шаардлагатай

 

-Хүнсний үйлдвэрлэл, аюулгүй байдал, технологийн шинжлэх ухаан хөгжүүлэлтийн салбарын хүний нөөц хүрэлцэхгүйгээс гадна технологийн чадавхи өндөр биш байна. Ажиллаж байгаа эрдэм шинжилгээний байгууллагуудын уялдаа холбоо сулаас хамтын ажиллагааны нэгдсэн зохицуулалтын механизм дутагдаж байна. Үүнээс болоод судлаачдын хийж байгаа ажлын цар хүрээ өргөжиж чадахгүй байна. Тиймээс шинжлэх ухаан, технологийн инновацийн нэгдсэн тогтолцоог бүрдүүүлэхэд нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Үүнд хөрөнгө санхүү гэхээсээ хамтын ажиллагааг уялдан зохицуулах удирдлагын оновчтой менежмент шаардлагатай.

Эрдэмтэд нь хүнсний аюулгүй байдал, хангамжийн шинэ техник технологи, инновацийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулан, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага нь мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлж, хувийн хэвшил нь эрүүл хүнс үйлдвэрлэн, төр нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлого, хяналт, санхүүжилтийн уян хатан бөгөөд оновчтой механизмаар хангаж байж салбарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

 

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг: Малын гаралтай бүтээгдэхүүнд найрлагын шинжилгээ хийх нь чухал

 

-Хүнсний бие даасан байдлыг гурван шатаар нь авч үзвэл манай улс 42 хувь байгаа учир хүнсний бие даасан байдлаа алдсан гэж олон улсын байгууллага дүгнэжээ. Дэлхийн өлсгөлөн ба хүнсний аюулгүй байдлын хяналт гэсэн үзүүлэлтээр хүнсний хэрэглээ хангалтгүй хүн ам нь 400 мянга байна. Хүнсний баталгаат бус байдал нь олон төрлийн өвчлөл, хорт хавдрыг үүсгэдэг. Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах шийдвэрийг Засгийн газраас саяхан гаргасан. Энэ хүрээлэн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн судалгааг өргөн хүрээнд хийх шаардлагатай байна. Зөв зохистой хоолллохын тулд хүнсний ногоо, малын гаралтай бүтээгдэхүүнд найрлагын шинжилгээ хийх нь чухал юм. Мөн хүнс тээвэрлэх, хадгалах,шошгожуулах нь хүрээлэнгийн хамгийн чухал чиглэл байхаар төлөвлөж байна. Энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэхийн тулд боловсон хүчний нөөцөө бүрдүүлж, чадавхжуулах нь хамгаас чухал. 

 

ХААИС-ийн Сургалтын албаны дарга Б.Лхагвадорж: ХАА-н салбарын оюутнуудын төлбөрийг төрөөс хөнгөлөх хэрэгтэй

 

-Салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд дээд боловсролтой мэргэжилтэн зайлшгүй чухал. Манай сургууль бакалаврын түвшинд 61 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг хэдий ч хөдөө орон нутгийн эрэлтийг хангаж чадахгүй байна. Энэ нь энэ чиглэлийн оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс хөнгөлөх бодлого сайн хэрэгжихгүй байгаатай холбоотой. Малын их эмч, мал зүйч, газар тариалангийн чиглэлийн мэргэжилтэн учир дутагдалтай байна. Тиймээс эдгээр боловсон хүчнийг нэмэгдүүлэхэд сургалтын төлбөрийг хөнгөлөх  оновчтой хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал. Хүнсний аюулгүй байдал, чанар, эрүүл ахуйн байцаагч чиглэлээр гурван хөтөлбөр хэрэгжүүлдэг. Жилд 20-30 оюутан хүнсний аюулгүй байдлын байцаагчаар төгсдөг. Гэхдээ хүнсний аюулгүй байдал дан ганц энэ чиглэлийн байцаагчид хамаарахгүй, өргөн хүрээний асуудал. Малчид, хөрс эрүүл байхаас, хүнсний салбарын бэлтгэн нийлүүлэгчдийн түүхий эдээс хүнсний аюулгүй байдал хамаарна. Үндсэндээ хүнсний аюулгүй байдал бол Монгол Улсын иргэн бүрийн хариуцлагатай үйлдлээс хамаарах чухал   салбар юм.

Хүнсний аюулгүй байдлын талаар хийсэн судалгаа манай улсад хангалттай бий. Эдгээрээс үзэхэд ядуу болон чинээлэг өрх үл харгалзан хүнсний баталгаат байдал алдагдсан гэдгийг судалгаагаар тогтоосон талаар ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг илтгэлдээ дурдсан юм. Тиймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх нь нэн чухал байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 126 (6858)

 

Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

51 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

51 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

51 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

51 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

51 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

51 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

51 мин
Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”

51 мин
А.Бакей: Утааг бууруулахад улс төрийн зориг хэрэгтэй

Агаарын бохирдол, утаа тортог Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудал болоод

51 мин
Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулахаар болжээ

15 цаг 13 мин