С.Эрдэнэ: Зарим гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр барьцаалж байна

2022-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ардчилсан намын бүлэг өнөөдөр /06.27/ намын удирдлагуудтай хамтран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг сонсчээ.

УИХ өнгөрсөн долоо хоногт завсарлаж, гишүүд тойрог тойрогтоо ажиллан, энэ сэдвээр иргэдтэй уулзсан бөгөөд уулзалтын явцыг харахад иргэд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах тухай мэдээлэл тун багатай байгаа нь харагдсан байна. Тиймээс иргэддээ маш сайн ойлголт өгч байж, ҮХНӨ-ийг хэлэлцэх шаардлагатайг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа онцоллоо.

Үндсэн хуульд,

  • Хүний эрхийн хамгаалалтыг сайжруулах,
  • Парламентын чадавх, засаглалыг сайжруулах,
  • Хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах,
  • Төрийн сүлд өөрчлөх гэсэн дөрвөн чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар гишүүд ярьж, иргэдийн саналыг сонсох удирдамжтай явжээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:-Үндсэн хуулийн үзэл санаагаар бол хүн амьд явах эрхтэй. Ямар ч шалтгаантай байсан төр иргэнийхээ амийг бусниулж болохгүй. Дэлхийн 193 улсын 55-д нь цаазын ял үйлчилж, бусад улс энэ ялыг аль хэдийн халсан. Ер нь Үндсэн хуульд сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж, урсгалаар хандаж өөрчлөлт оруулж болохгүй. Ганцхан намтай юм шиг асуудалд хандаж, нэг нам дангаар өөрчлөлт оруулж байгаа нь буруу.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:-Бүлгийн зарим гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр  барьцаалж, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ би намын даргын хувьд УИХ-ын даргад биечилж хэлсэн. Ордны хуйвалдаанаар гишүүдийн хоорондын наймаа маягаар ҮХНӨ-ийг шийдэх гэж байгаа бол үүнийг Ардчилсан нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт бол тусгаар тогтнолын асуудал. Үүнийг хэрвээ хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол хангах хэрэгсэл болгох гэж байгаа бол Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ардчилсан нам оролцохгүй, хатуу эсэргүүцэн тэмцэх болно гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

10 цаг 33 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 50 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

14 цаг 27 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

14 цаг 27 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

14 цаг 27 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

14 цаг 27 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин