У.Хүрэлсүх: Шилдэг бүтээл, туурвилыг төр, засгаас бодлогоор дэмжих цаг болсон

2022-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын зохиолчдын нэгдсэн чуулган Төрийн ордонд өнөөдөр /06.27/ болж байна.

Чуулганаар “Уран зохиол- нийгмийн оюун санааны дархлаа”, “Нийгмийн соён гэгээрэлд зохиолчдын оруулах үүрэг, оролцоо”, “Хүүхэд багачуудыг зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд зохиолчдын үүрэг” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэж буй юм.  Мөн салбар хуралдаануудаар яруу найраг, хүүрнэл зохиол, судлал шүүмж, тайз, дэлгэцийн зохиол, хүүхдийн ба орчуулгын уран зохиолын өнөө, ирээдүй, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэх юм.

Нэгдсэн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.

Тэрбээр тусгаар тогтнолыг бататгах, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний ухамсрыг сэргээх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх, соёл, боловсролыг түгээх эрхэм үйлсэд үе үеийн соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагчид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.

Мөн ард түмний эв нэгдлийн үлгэр жишээ, бэлгэ тэмдэг нь байх үүрэг, хариуцлагаа ухамсарлан Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, 30 гаруй жилийн дараа Монголын зохиолчдын эвлэлдээ эргэж нэгдсэнд талархал илэрхийлэв.

Цаашид уран зохиолын шилдэг бүтээл, туурвилыг төр, засгаас бодлогоор дэмждэг, урамшуулдаг, түгээн дэлгэрүүлдэг тогтолцоотой болоход анхаарах цаг болсныг хэллээ.

Хүүхдийн зохиолч, утга зохиол судлалын амин сүнс болсон судлаач шүүмжлэгч, мэргэшсэн орчуулагч зэрэг салбарын боловсон хүчнийг төрийн бодлогоор бэлтгэх шаардлагатайг тэмдэглэв. Шилдэг бүтээлүүдийг бусад монгол угсаатнуудын хүртээл болгох, орчуулж түгээх, дэлхийн шилдэг зохиолуудыг монгол хэлнээ хөрвүүлэн хүргэх зэргийг эрчимжүүлэх нь  зүйтэй гэж үздгээ хэлэв.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

10 цаг 39 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 57 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

14 цаг 33 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

14 цаг 33 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

14 цаг 33 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

14 цаг 33 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин