П.Амгаланбаяр
Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр дуусна. Өнөөдөр монголын 19 жүдоч барилдах тов гарсан. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаан болно. 90 кг-д Б.Мөнхбаяр, Д.Мөнхтулга, Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн. -100кг-д Б.Гончигсүрэн, Д.Нямхүү, О.Хангал, Б.Сумъяабаяр +100кг: У.Балжинням, А.Арман, Э.Мөнхжаргал -78 кг-д Баттулгын Хонгорзул, Батбаярын Эрдэнэт-Од, Батсуурийн Ням-Эрдэнэ, О.Хүслэн.+78 кг: М.Ууганжаргал, Э.Жаргалмаа, А.Адъяасүрэн, Д.Номинзул нар барилдана.
Улаанбаатарын Их дуулга тэмцээнд 30 орны 255 тамирчин өрсөлдөж байна. Эхний өдөр Монголын тамирчид хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль гээд нийт найман медаль хүртсэн.
Эх сурвалж:www.polit.mn