Т.САЙХАН
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Монголын үндэсний бөхийн холбоонд албан бичиг хүргүүлжээ. Энэүү албан бичигт Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын шийдвэрийг биелүүлэхийг шаадсан байна. Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитр энэ сарын 23-нд хуралдаж, Бөхийн холбооны дүрмийн 7.3.о-д заасан заалт олон улсын гэрээ, дэлхийн допингийн эсрэг дүрэмтэй нийцээгүй байгааг тогтоосон. Хоёрдугаарт, Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан гэх хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг нь сэргээсэн юм.
Тиймээс ШШГЕГ-аас Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээж, 2022 оны зургадугаар сарын 27-ны өдрийн дотор хариу өгөхийг анхааруулсан аж. Хэрэв энэхүү шийдвэрийг биелүүлэхгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж:www.polit.mn