Д.Сумъяабазар:Дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд Улаанбаатар хот цахим шилжилт хийх ёстой

2022-06-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.ОД

2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл юм. Төслийн технологийн шийдэл, төлөвлөгөөг өнөөдөр танилцууллаа. 

Нийслэлийн салбар бүрд мэдээлэл технологийн шийдлийг ашиглан, иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд үндэсний мэдээлэл технологийн 70 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллахаар болжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төр болон хувийн хэвшлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах хамгийн зөв хэлбэр бол цахим шилжилт. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн томоохон төв болсон Улаанбаатар хот цахим шилжилт хийх ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэл технологийн томоохон 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран цахим шилжилтийг хийнэ. Энэ бүхэнд аж ахуйн нэгжүүдийн маань оролцоо чухал. Хиймэл оюун ухааны тусламжтай, хүний хүчин зүйлээс үл хамаарах зохицуулалтыг хамтран хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, авлигаас ангид, ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм” гэв.

“Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулав.

Тэрбээр “2016 оноос эхлэн Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний цахим шилжилт төслийг эхлүүлсэн. Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах хүрээнд 2018 онд Нийслэлийн цахим үйлчилгээний E-SERVICE системийг хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Энэ нь нийслэлийн нутгийн захиргааны 20 байгууллагын 133 төрлийн үйлчилгээг цахимжуулсан нь одоогийн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia-ийн суурийг тавьсан томоохон төсөл болсон. Мөн UB ERP систем буюу төрийн албан хаагчийн нэгдсэн системээр дамжуулж 30 мянга гаруй төрийн албан хаагч үйл ажиллагаагаа түргэн шуурхай, хялбар байдлаар явуулж, зардал хэмнэх боломжтой болсон. Монгол Улсын цахим үндэстэн болох зорилтыг нэгтгэж, 167 тэрбум орчим төгрөг хэмнэсэн тооцоо гарсан. Бид 2016 оноос хойш 26 төсөл, арга хэмжээг хийж хэрэгжүүлсэн” гэв.

Ийнхүү дээрх цахим засаглалын суурь төслүүдэд үндэслэн үндэсний технологийн тэргүүлэгч 70 гаруй компанитай хамтран нийслэлийн бүх салбарт цахим шилжилтийг нэвтрүүлж, соёлтой шуурхай үйлчилгээтэй, иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй ухаалаг хотыг бий болгох юм.

Энэ төсөл нь цахим засаглал, зам тээврийн нэгдсэн ухаалаг систем, аюулгүй хот гэсэн гурван бүлэг, 12 дэд төсөл, 27 арга хэмжээнээс бүрдэнэ.

 

ЦАХИМ ЗАСАГЛАЛ ТӨСӨЛ

Энэ хүрээнд нийслэлд бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбаршуулах, ил тод байдлыг хангахаар Онлайн бизнес төв төслийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр дүүргүүдээс бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгож буй зөвшөөрлийн шинжтэй 74 төрлийн үйлчилгээг цахимжуулж, үйлчилгээ эрхлэх хүсэлтээ цахимаар ирүүлж шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.

Энэ системд 126504 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хандаж 1311 иргэн, аж ахуйн нэгж байгууллага хүсэлтээ шийдвэрлүүлж, үйл ажиллагаагаа эхэлсэн байна. ЗАМ, ТЭЭВРИЙН НЭГДСЭН УХААЛАГ СИСТЕМ ТӨСӨЛ

Зам тээврийн харилцаанд хүн бүр оролцдог. Иймээс хамгийн түрүүнд зам, тээврийн харилцаанд оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн цогц системийг бий болгохоор 2024 он хүртэл хэрэгжүүлэх долоон арга хэмжээ төлөвлөсөн. Ингэснээр гэмт хэрэг, зөрчил багасна, замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилнэ, мөргөлдсөн шүргэлцсэнээс үүдэлтэй цаг хугацаа алдах, зам дээр түгжрэл үүсгэх  байдал арилах юм.

Мөн радио давтамж тодорхойлох RFID төхөөрөмжийг гэрлэн дохионы удирдлагын систем, төлбөрийн систем зэрэг чиг үүргийн байгууллагын мэдээллийн системүүдтэй холбосноор нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор орж, гарахад төлдөг төлбөрийн сонголтыг нэмэгдүүлэх, урьдчилсан болон дараа төлбөрт байдлаар төлөх боломж бий болох юм. Цаашлаад зам, тээвэртэй холбоотой чиг үүргийн байгууллагуудын мэдээлэл солилцох чадварыг сайжруулах, мэдээллийн систем, тоног төхөөрөмжийн нийлмэл бүхий “Удирдлагын төв”-ийг шинэчлэн байгуулахаар төлөвлөн, ухаалаг хотын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Сингапур зэрэг томоохон хотуудтай туршлага солилцон хамтран ажиллаж байна.

АЮУЛГҮЙ ХОТ ТӨСӨЛ

Телекамерын ухаалаг системд түшиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоо бий болгож, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлж, нийслэлийн иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж аюулгүй хотыг бий болгоно. Тус төслийн хүрээнд 2020-2024 онд орчны теле хяналтын камерын чиглэлээр 2019 оны А/925 захирамжаар баталсан нийслэлд нэн шаардлагатай 5426 цэгт 13944 камер суурилуулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

7 цаг 51 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

9 цаг 9 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

11 цаг 45 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

11 цаг 45 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

11 цаг 45 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

11 цаг 45 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин