Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод тарьж, үржүүлдэг айл өрхүүдэд зочиллоо

2022-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хашаандаа мод тарьж, үржүүлдэг айл өрхүүдэд зочиллоо.

Тэрбээр эхлээд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Бадарчийн Ганболдынд очив.

Б.Ганболдынх хороондоо 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд ам бүл есүүлээ. 1996 онд хашаандаа гурван чацаргана тарьж эхэлснээс хойш жил бүр өргөжүүлсээр одоо 30 орчим төрлийн мод, бут тариад байна. Шинэс-үхрийн нүд, монос, улиас, хайлаас, нохой хошуу, тэхийн шээг, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, тошлой, хус, тавилгана , чацаргана зэргийг тарьж, 0.07 га талбай хашааныхаа 80 хувийг ногооруулжээ. Мөн хоёр ч шилэн хүлэмж барьсан байна. Үүнээс гадна Цагаанчулуутын аманд дөрвөн га газарт 3,500 мод тарьж ургуулж байгаагаа гэрийн эзэгтэй Ш.Тунгалаг танилцууллаа.

Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж эхэлснээс хойш хашаандаа мод тарьж ургуулах хүсэл, сонирхолтой иргэдийн тоо эрс өсөж, үр, суулгац худалдаж авч  байгаа тухай ярилаа.

Хашаандаа сайхан амьдрахын зэрэгцээ өрхийн орлогоо өсгөж, ахуй амьдралаа дээшлүүлэх бүрэн боломжтойг бусдад харуулахыг зорьж байдгаа ч  хэлэв.

Хорооны зүгээс иргэдээ төсөл, хөтөлбөрт хамруулах замаар өрх бүр хашаандаа гурван мод тарьж ургуулах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд Б.Ганболдын тарьж ургуулсан мод, бутыг 2,500-5,000 төгрөгөөр худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлдэг болжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожавынд зочиллоо.

Тэрбээр “Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Бугын сангийн аж ахуй /хуучнаар/-н аманд өнгөрсөн 13 жилийн хугацаанд 30 орчим  нэр төрлийн нэг сая шахам мод тарьжээ.

Улаанбаатар хот, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь зэрэг аймаг болон сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд жилдээ 3,000-40,000 хүртэл үр, суулгац нийлүүлдэг байна.

Ялангуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд худалдан авагчийн тоо нэмэгдэж байгааг Ж.Гомбожав хэлэв.

“Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийнхөн мөн хиймэл нуур байгуулснаас гадна морин тойруулгын болон хөл гольфын талбай байгуулж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Зочин
Мод тарих хамгийн зөв ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН ШҮҮ МУНДАГ. ХАРИН ХИЫЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА НӨХДҮҮД ОДОО ЭГЭ ХАМАР АМ РУУ ОРСОН ЦАГААН ХӨВӨН ШИГ ЮМТАЙ БААХАН МОД Л.БҮҮ ТАРИАРАЙДАА ГУЙХ Л ЮМ ТЭР
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

7 цаг 42 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

8 цаг 59 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

11 цаг 36 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

11 цаг 36 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

11 цаг 36 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

11 цаг 36 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин