Шалгалт дууссанаас 10 минутын дараа сурагчид оноогоо мэдэх боломжтой

2022-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ) өнөөдөр эхэллээ. Шалгалтын талаарх нэгдсэн мэдээллийг Боловсролын үнэлгээний төв(БҮТ)-ийн захирал Л.Ганбат өглөө.

Тэрбээр "Энэ жил ЭЕШ-д хамрагдахаар 36253 хүн бүртгүүлсэн. Бүртгүүлэгчдийн шалгалт өгөх хичээл сонголтоор авч үзвэл, 80 орчим хувь нь математик, физик, англи хэл, нийгмийн ухааныг сонгосон бол үлдсэн хувь нь түүх, газар зүй, орос хэлийг сонгожээ.Улсын хэмжээнд 49 шалгалтын байр бэлдсэн. Зохион байгуулалтад 2800 орчим багш, холбогдох чиглэлийн ажилтан ажиллаж байна" гэв.

ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор монгол хэл бичгийн шалгалтыг энэ оноос эхлэн жилд гурван удаа авах юм. Дөрөв болон тавдугаар сард уг шалгалтыг авсан ба гурав дахь удаагийн шалгалтыг арваннэгдүгээр сард зохион байгуулна. Шалгалтын босго оноо 400 байдаг бөгөөд өмнөх хоёр удаагийн шалгалтад босго оноогоо давж чадаагүй 1180 шалгуулагч байна. Эдгээр шалгуулагч ЭЕШ-д хамрагдах боломжтой ч их, дээд сургуульд элсэх боломжгүй болж байна

Зургаадугаар сарын 28-наас бүх их, дээд сургуулийн элсэлт цахимаар эхэлнэ

Түүхийн шалгалт өнөөдөр 10:00-11:20 цагт боллоо. Өнөөдөр болох дараагийн шалгалт англи хэлний хичээлийнх бөгөөд 14:00 цагт улс даяар зэрэг эхэлнэ.

Энэ талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат "Энэ жилийн онцлог хүүхдүүдийн өмнө өөрсдийнх нь материалыг засаж, дүн оноог нь харуулах боломжтой байгаа. Тодруулбал, шалгалт дууссанаас 10 минутын дараа тухайн шалгуулагч материалаа уншуулж, хэдэн оноо авснаа мэдэх боломж нь нээлттэй. Улсын хэмжээнд 49 шалгалтын байрны дүн мэдээг БҮТ өдөрт нь нэгтгээд, хэмжээст оноо руу шилжүүлэн нэгдсэн жагсаалтыг БҮТ-ийн eyesh.eec.mn сайтад тухайн өдөрт нь багтааж олон нийтэд нээлттэй мэдээлнэ" гэв. 

ЭЕШ дууссанаас хойш буюу зургаадугаар сарын 28-наас эхлэн БҮТ-ийн сайт руу хандаж, өөрсдийн батламж хуудсыг хэвлэн авах боломжтой. Мөн ТҮЦ машинаас батламж хуудсаа гаргаж авч болно.  Бүх их, дээд сургуулийн элсэлт зургаадугаар сарын 28-наас цахимаар эхэлнэ.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

10 цаг 28 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 46 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

14 цаг 23 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

14 цаг 23 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

14 цаг 23 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

14 цаг 23 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин