Л.Халтар: МИАТ компанид 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

2022-06-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Хоёр бүрдэл хэсэгтэй агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа.

Нэгдүгээрт, МИАТ компанид 4.7 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах юм. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаа учраас долоо хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэхэд шаардагдах санхүүжилтийг гаргаж байна.

Хоёрдугаарт, МИАТ ТӨХК болон дотоодын агаарын тээвэрлэгч компаниудад шаардлагатай 145 орчим тэрбум төгрөгийн зээлийг 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд олгох нэг их наяд төгрөгийн зээлийн олголттой дүйцүүлж уялдуулан шийдвэрлэхээр тусгалаа. Өөрөөр хэлбэл, дотоодын компаниуд 10 их наядын хөтөлбөр, банкны шаардлагыг хангасан тохиолдолд уг зээлд хамрагдана.

Хөвсгөлийн Мөрөн, Даланзадгадын онгоцны буудлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Ховд, Чойбалсан, Улаангом гэсэн онгоцны буудал барих ажлыг концессоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хот руу орж байгаа бүх төлбөр хураах цэгүүд дээр орон нутгийн бүртгэлтэй машин Улаанбаатар хотод зам ашигласны төлбөр төлдөг. Дарханы зам руу гарч байгаа иргэдээс төлбөр авахгүй байгаа" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

10 цаг 30 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 47 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

14 цаг 24 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

14 цаг 24 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

14 цаг 24 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

14 цаг 24 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин