Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрохыг шаардлаа

2022-06-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.НЯМСҮРЭН

Үндэсний аюулгүй байдлын сан, Тусгаар тогтнол хөдөлгөөн хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэх талаараа “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд улс орны амьдралыг хэвийн байдалд нь оруулахын тулд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг нэн яаралтай огцруулахыг Тусгаар тогтнол хөдөлгөөнөөс шаардаж байгаа юм. Учир нь Үндсэн хууль зөрчсөн, хүний амьд явах эрхэд шууд халдсан, тусгаар тогтнолын эсрэг олон үйлдэл хийсэн хэмээн үзэж байгаа юм.

Энэ талаар Тусгаар тогтнол хөдөлгөөний тэргүүн Г.Тулга “Монгол Улсад хамгийн их хохирол учруулж буй гэмт хэргүүдийг УИХ хуульчлан Засгийн газар гардан хэрэгжүүлж байна. Улсын тусгаар тогтнолыг ганхуулж, газар шороо, оршихуйгаар наймаалцаж байгаа нь ард түмний хилэнг туйлд нь хүргэлээ. УИХ COVID-19-ийн хуулийг баталсан, хорт вакцин хийсэн,  вакцин дагаж ирсэн мөнгийг халаасандаа авсан. Засгийн газар улсын оршихуйн үндэс болсон газар нутаг, ард түмний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна. Вакцинаас болж хохирсон, амь насаа алдсан, өвдсөн хүмүүсийн өмнө хариуцлага хүлээхгүй юм.Энэ ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шахаж байна. Энэ нөхцөл байдлаас эсэргүүцлийн бослого тэмцэл өрнүүлэхэд хүрлээ” гэсэн юм.

Харин Үндэсний аюулгүй байдлын сангийн тэргүүн Д.Банзрагч “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн олимпийн наадмын үеэр БНХАУ-ын дарга Си Жинпиньтэй хамт “Монгол Улс Хятадын хөгжлийн галт тэргэнд суулаа” гэж зарласан нь Үндсэн хуулийн  “Монгол Улс бол тусгаар тогтносон” гэсэн заалтыг үгүйсгэсэн. Хоёрдугаарт, “бүрэн эрхт” гэсэн заалтыг зөрчиж бусдаас хараат болж байгааг зарласан. “Бүгд найрамдах улс” гэдэг заалт нь бүх улстай найрамдах гэдэг утгыг алдагдуулж зөвхөн нэг улсыг “Хятад бол Монгол Улсын алтаар ч солихгүй сайн хөрш” гэж тунхаглан Үндсэн хуулийн утга санааны эсрэг гэмт үйлдэл хийсэн гэж үзэж байна. Мөн Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн хоёрдугаар зүйлийг зөрчсөн. “Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Орон нутгийн удирдлагад хэмжээ хязгааргүй газар олгох зөвшөөрлийг олгосноор малчид малаа бэлчээх бэлчээргүй болж,  улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, түмэн олны амьжиргаа амьдралын баталгаа болсон нүүдлийн мал аж ахуйг сүйрүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Ард түмний эсрэг аюултай бодлого хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Малын бэлчээрийг хуулийн дагуу булаах “лиценз олгох” гэдэг нэрийдлээр иргэдийн амьд явах эрхийн заалтыг ноцтой зөрчсөн” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

10 цаг 34 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 52 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

14 цаг 29 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

14 цаг 29 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

14 цаг 29 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

14 цаг 29 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин