Залилах гэмт хэрэг нэг жилд 65 орчим хувиар нэмэгдэв

2022-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Манай улсад 2019-2022 оны хооронд хамгийн ихээр нэмэгдэж байгаа гэмт хэргийн төрөлд залилах гэмт хэрэг багтаж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, залилах гэмт хэрэг нь сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 12 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь ганцхан жилийн дотор 64 хувиар огцом өсжээ.

Залилах гэмт хэргийг иргэд

  1. Сүлжээний луйвар буюу олон шатлалт маркетинг
  2. Пирамид,
  3. Орон сууцны давхар түрээс,
  4. Захиалга гэх цөөн хэдэн нэр төрлөөр ойлгож ирсэн бол цахим орчин хөгжиж байгаатай холбоотойгоор залилах гэмт хэргийн төрөл зүйл нэмэгдэж, шинэ төрлийн залилангууд бүртгэгдсээр байна.

Залилах гэмт хэргүүдийг бүлэглэж үзвэл долоон бүлэг, 11 төрлөөр үйлдэгдэж байгаа юм.

Сүүлийн таван жилд цагдаагийн байгууллагад залилах гэмт хэргийн 49307 гомдол мэдээлэл хүлээн авч, 23402 буюу 48 хувьд нь Эрүүгийн хэрэг үүсгэж, 25334 буюу 51 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Энэ гэмт хэрэг нь санаатайгаар бусдыг төөрөгдөлд оруулж, олж авсан итгэлээ ашиглан хуурч мэхлэх байдлаар үйлдэгддэг тул иргэд энэ талаар мэдлэг, сэрэмжтэй байх хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.Мөн залилангийн хохирогч болохгүй байх нь иргэдээс өөрөөс нь хамаарч байгааг сануулав.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 39 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

12 цаг 57 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 34 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 34 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 34 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 34 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин