Өмгөөлөгч А.Батдорж:Ч.Мөнхбаярын аюулгүй байдлыг ҮАБЗ хариуцах ёстой

2022-06-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.НЯМСҮРЭН

Иргэн Ч.Мөнхбаярын амь насны аюулгүй байдлын хариуцлагыг ҮАБЗ хариуцах ёстой гэсэн сэдвээр түүний өмгөөлөгчид өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д  мэдээлэл хийлээ. 

Иргэн Ч.Мөнхбаярыг ТЕГ-аас баривчлан хоёрдугаар сарын 17-ноос хойш хорьсон билээ. Түүнийг мөрдөн шалгаж, улс төрийн зорилгоор ашиглах, задруулах, бусдыг өдөөн хатгах зэргийг хориглосон үйлдлүүдтэй асуудал хэмээн үзэж Үндсэн хуулийн цэц, УИХ, ҮАБЗ, ХЭҮК, олон нийтийн төлөөлөл оролцуулсан хэлэлцүүлэг хийх хүсэлтийг өмгөөлөгч нь ҮАБЗ-д гаргаж байгаа юм.

Энэ талаар өмгөөлөгч А.Батддорж “БНХАУ-ын эрх ашгийг хамгаалж, Монгол хүнийг хуулиар яллах боломжгүй. НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон Монгол Улсад хууль засаглах, төрийг төлөөлж прокурор хянах, шүүх эцэслэн шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд амьдарч байна гэсэн эндүүрэл байна. Үүний нэг баримт нь БНХАУ-ын эрх ашгийг хамгаалж, Монгол улсын үндсэн хууль, эрүү, тагнуул, прокурорын хуулиуд Монгол улсын МУ-ын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг хянаж мөрдөж шалгах хуулийн зохицуулалтыг зөрчиж, БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж монгол хүнийг яллаж, манай улс улс төрийн хоригдолтой боллоо. Үйлчлүүлэгч Ч.Мөнхбаяр нь 125 хоног үндэслэлгүй хоригдож, 461-р хорих ангийн эмнэлэгт дөрөв дэх хоногтоо хэвтэн эмчлүүлж байна. Өмгөөлөгчдийн зүгээс гаргасан цагдан хорихоос өөр хэлбэрийн таслан сэргийлэх арга хэмжээ авах удаа дараагийн хүсэлтийг хангаагүйгээс түүний амь насны аюулгүй байдал баталгаагүй болж байна. Ч.Мөнхбаярыг суллах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Амь насны аюулгүй байдлын хариуцлагыг ҮАБЗ-өөс нэхнэ. Учир нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 06-р зүйлд зааснаар тагнуулын байгууллагын үйл ажиллагааг УИХ хянан шалгаж, сонсох, ерөнхийлөгч, ерөнхий сайд нар танилцаж, даалгавар өгөхөөр зохицуулсан байх тул хууль ёсны гажуудуулсан үйлдлийн үр дагаварыг нь ҮАБЗ хариуцах ёстой” гэв.

Өмгөөлөгч Г.Баасан “ЭХТА-ийн 19.4.1-т заасан гэмт хэргийн халдлагын зүйл нь төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл,  эд зүйл байна. Гүйцэтгэх ажиллагааг нэг жил гурван сар явуулсан боловч нотолгоо олоогүй, хавтаст хэрэгт авагдсан материалд төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл эд зүйл огт байхгүй учраас нууцаас гаргаж олон нийтийн хэлэлцүүлэг хийх нь шударга ёсонд нийцнэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 30 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

12 цаг 48 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 25 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 25 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 25 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 25 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин