Борооноор тааз нь нурсан 34, 35 дугаар байрны айлуудыг нүүлгэн шилжүүлнэ

2022-06-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Нийслэлийн Онцгой байдлын газарт  энэ сарын 18-ны хүчтэй салхи, аадар борооны улмаас  85 дуудлага иржээ. Үүнээс гэр усанд автсан найм, байшин усанд автсан долоо, гэр нурсан хоёр, байшингийн дээвэр хууларсан таван дуудлагаар алба хаагчид ажилласан байна.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35 дугаар байр нь 1961-1963 онд орон сууцны зориулалтаар ашиглалтад орсон. Модон рам, тоосгон ханатай барилга юм.

Одоогийн байдлаар энэ хоёр байранд 96 өрхийн 432 иргэн оршин сууж байна. Уг байруудын гадна, дотор тал ашиглалтын шаардлага хангахгүй болж, борооны ус гоождог, таазнууд нь нурж байгаа бөгөөд мөөгөнцөртсөн, сантехникийн шугамууд нь хуучирч байнга ус алддаг.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-77/757 дугаар дүгнэлт, 2018 оны 02-07-093/144 дугаар дүгнэлтээр “Нийтийн орон сууцны барилгын ашиглалтыг зогсоох тухай” акт тогтоосон. Шалгалтаар тус байрнуудын барилгын үндсэн хийц, түүний материалын чанар илт муудаж, бат бэх, тогтворт байдлаа алдсан, нурж болзошгүй, олон нийт болон орчин тойронд онц аюултай байдал үүссэн тул 2018 оны аравдугаар сарын 1-нээс ашиглалтыг бүрэн зогсоох шийдвэр гарсан боловч иргэд одоог хүртэл аюултай орчинд амьдарсаар байгаа юм.

Аадар борооноор айлуудын тааз нурж эхэлсэн тул энэ сарын 19-нд Хан-Уул дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаж, 34, 35 дугаар байрны гурван давхрын өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, голомтын бүсийг хамгаалалтад авахаар болжээ.

Мөн зургаадугаар сарын 18-ны 20:00  цагт хүчтэй аадар бороо  орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтаас 22-ын товчоо орох төмөр замын нүхэн гарц үерийн усанд автсан дуудлагаар  ажилласан. “Туулын гүүр” ХХК-аас  ус сордог таван автомашин, нийт найман техник хэрэгсэлтэй нүхэн гарцын усыг соруулав.Түүнчлэн гүүрэн доор живсэн хоёр автомашиныг Геодези,  усны барилга, байгууламжийн газрын ковшоор татан гаргасан байна.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 29 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

12 цаг 46 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 23 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 23 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 23 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 23 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин