Б.НЯМСҮРЭН
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс залилангаар хохирсон иргэдийн тоо 11 мянгаас давах магадлалтайг мэдээллээ. Тодруулбал, ирэх сараас арванхоёрдугаар сар хүртэл залилангийн гэмт хэрэг огцом өсдөг. Эхний зургаан сарын байдлаар 7189 хүн залилангийн гэмт хэргийн хохирогч болжээ.
Мөн эхний таван сарын байдлаар залилах гэмт хэргийн цахим орчинд үйлдэгдсэн 3618 буюу 65.5 хувь, үүнээс хандив тусламж авахаар цахим орчинд хандсан иргэдийн цахим хаягийг ашиглан хуурамч данс нээж залилсан хэрэг 754 буюу 20.8 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: www.polit.mn