Олимпийн хошой аварга Японы жүдоч Шохей Оно Монголд ирнэ

2022-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн олон улсын тус тэмцээн зургаадугаар сарын 24-26-ны хооронд “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д үргэлжилнэ.

Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын Газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар их дуулга-2022”-д одоогийн байдлаар 29 орны 276 тамирчин оролцохоо мэдэгдээд байна.

Тодруулбал, олимпийн хошой аварга Шохей Оно, дэлхийн аварга Таканори Нагасе, Ёшида Цүкаса тэргүүтэй Японы хүчирхэг шигшээ баг 2024 оны олимпийн эрхийн анхны онооны төлөө ирэх юм.

Монгол Улсын шигшээ багийн хувьд зохион байгуулагч орны давуу эрхээр дүрмийн дагуу жин тус бүрд дөрвөн тамирчин сойж, манай шинэ залуу тамирчид “Улаанбаатар их дуулга”-ын татамид гарч, дэлхийн шилдгүүдтэй тулж, туршлага, ур чадвараа ахиулах юм. Тухайлбал, олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, Ё.Басхүү, Олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Л.Энхрийлэн нарын шилдгүүд эх орныхоо дэвжээнд ур чадвараа сорино.

Монгол Улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээн, 2013-2016 онд “Улаанбаатарын гран при” тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан түүхтэй бол таван жилийн дараа Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахад бэлэн болжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 37 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

12 цаг 54 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 31 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 31 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 31 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 31 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин