Б.ОД
УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх долоо хоног хүртэл түр завсарлаад байна. Энэ хугацаанд буюу зургаадугаар сарын 26-н хүртэл УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар иргэдийн саналыг сонсохоор ажиллах юм.
Төрийн сүлдийг шинэчлэх зэрэг дөрвөн бүлэг 11 сэдвийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг судлах ажлын хэсэг байгуулагдсан.
Олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээнд:
- Хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах
- Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх
- Хот хөдөөгийн хөгжлийн дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах
- Монгол Улсын төрийн сүлдийг шинэчлэх дөрвөн бүлгийн хүрээнд 11 сэдвээр нарийвчлан тогтоохоор тусгажээ.
Гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн УИХ-ын хаврын ээлжит чуулган долдугаар сарын эхээр завсарлах төлөвтэй байна. Ээлжит чуулган хуулиараа 75-аас дээш өдөр хуралдах учиртай.
Эх сурвалж:www.polit.mn