Л.Энх-Амгалан:V-IX ангийнхныг Үдийн хоол хөтөлбөрт хамруулах боломжтой

2022-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Боловсролын салбарынхан өнөөдөр 2021-2022 оны хичээлийн жилийн нэгдсэн хурлаа хийж байна.Хурлын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ерөнхий мэдээллийг танилцуулав.

Тэрбээр "Цар тахлын улмаас сургалтын хоцрогдол ихээхэн гарсан. Гэхдээ амжилттай нөхөж буй сайн жишээнүүд бий. Жишээлбэл, suraad.mn платформын үүсгэн байгуулагч Э.Энхпүрэв сүүлийн жилүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалтад улсдаа хамгийн бага оноо авсан 42 сургуулийн нийт 12 мянган сурагчийн математикийн хичээлийн хоцрогдлыг нөхсөн. Үүнээс харахад цахим платформуудыг хөгжүүлэх нь чухал. Тухайлбал, medle.mn бол хаана сурч, ажиллаж байгаагаас үл хамааран хамгийн сайн багшийн хичээлийг үзэх боломжтой. Цаашид виртуаль сургууль болгоно. Ингэснээр сурагчид бүртгүүлж, хүссэн хичээлээ сонгон судлах боломжтой болно” гэв.

Харин Үдийн хоол хөтөлбөрийн тухайд сайд Л.Энх-Амгалан "Сурагчдын 70 хувь нь өглөө хоосон ходоодтой хичээлдээ ирдэг. Хоосон ходоодтой хүүхдийг тархи ажилладаггүй, сурах идэвх бага байдаг. Үдийн хоол хөтөлбөрийг Эрүүл мэнд, Иргэний боловсрол, Биеийн тамир зэрэг хичээлтэй интаграцид оруулж, эрүүл зөв амьдралын хэв маягийн дадал хэвшлийг олгож болохоор байна. Цаашид 5-9 дүгээр ангийн хүүхдүүдийг Үдийн хоол хөтөлбөрт оролцуулах боломжтой гэж үзэж байгаа" гэсэн юм.

Ирэх жил үнэлгээний тогтолцоог төгөлдөржүүлэхэд анхаарах, цахим шилжилтийг гүнзгийрүүлэх, Үдийн хоол, сургууль бүрд сэтгэл зүйч ажиллуулах зэрэг хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх зэрэг зорилтоо танилцууллаа.

Эх сурвалж:www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 30 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

12 цаг 48 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 25 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 25 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 25 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 25 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин