Хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалъя

2022-06-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НЯМСҮРЭН

Урин дулааны цаг ирж сургууль, цэцэрлэгийн сурагчид гэртээ цагийг өнгөрүүлж байна. Тэд гэрийнхээ гадаа, хотхоныхоо хажууд байрлах тоглоомын талбайд өдрийн цагаар тоглодог. Зарим тохиолдолд эцэг эхчүүд хараа хяналтгүй орхих нь элбэг. Машины зогсоолтой ойрхон тоглоомын талбайд багагүй цагийг өнгөрүүлж буй хүүдүүдийн аюулгүй байдалд анхаарах цаг болжээ. Учир нь хүүхэд зам тээврийн ослоор амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Учир нь зуны улиралд тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн ихэсдэг учраас хүүхдүүдийг тээврийн хэрэгсэл явдаг замын хажууд болон зам дээр тоглохгүй байх, ойр орчноо харж зам хөндлөн гарах талаар эцэг эх нь хэлж зөвлөх нь учирч болох эрсдэлээс хамгаална.

 

Зуны улиралд хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирсон нь бусад улирлаас их байгаа нь зуны амралтын үед эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүүхдүүддээ тавих анхаарал суларсантай холбоотой аж. Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг заасан.

Зам тээврийн осол гарахад нөлөөсөн хүүхдийн буруутай үйлдэл

Хүүхдүүд сургууль, цэцэрлэг, дэлгүүр рүү явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн  гардаггүй байна. Мөн ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйдэг. Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр эсвэл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарсан. Замаар гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлахгүйгээр явсан. Мөн улаан гэрэл ассан байхад замын хөдөлгөөнд оролцдог. Унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсгийн баруун гар талын захаар яваагүйтэй холбоотой осолд ордог байна.

Өнгөрөн оны судалгаагаар нийслэлд зам тээврийн ослоор хохирсон 183 хүүхдээс 10 хүртэлх насны 53 хүүхэд замын хөдөлгөөнд явганаар оролцож байхдаа осолд орсон байна. Мөн 22 нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон аж. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хоёр гол шалтгаан бий. Нэг нь хүүхдийг явган зорчигч хэлбэрээр эцэг эхчүүд гараас нь хөтлөн авч явдаг. Нөгөө нь тээврийн хэрэгсэлтэй зорчигч хэлбэрээр авч явдаг. Энэ оны I улирлын байдлаар зам тээврийн ослоор 14 хүүхдийн амь нас хохирсон харамсалтай мэдээлэл байна. Эдгээр тохиолдлын шалтгааныг авч үзвэл 11 нь тээврийн хэрэгсэлд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байгаад амь нас нь хохирсон байна. Үлдсэн гурав нь жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам болон орчноо шалгаагүйгээс тээврийн хэрэгслийн хажууд байгаа ой гурван сартайгаас ой найман сартай хүүхдүүдийн амь нас хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна.       

Тиймээс учирч болох эрсдэлээс бага насны хүүхдийг хамгаалахад эцэг эхийн хяналт чухал. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. Хорооллын доторх хөдөлгөөнд зогсож буй тээврийн хэрэгслийн дундуур хүүхэд гэнэт гарч ирэх тул хурдаа тохируулж явах, гэр хорооллын хашаа болон зогсоол талбай дээрээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ байнга тойрч шалгаж байх хэрэгтэй талаар холбогдох албаныхан анхааруулж байна.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн осол гарсан нутаг дэвсгэр

 

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 25 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

12 цаг 43 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 20 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 20 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 20 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 20 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин