Уул уурхайн аврах 09 дүгээр ангийг “Алтан гадас” одонгоор шагналаа

2022-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.Амгаланбаяр

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 18 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийг “Алтан гадас” одонгоор шагналаа. Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Гантулга болон үе, үеийн ахмадууд, удирдлага, алба хаагчид оролцсон юм.

Анх 1951 онд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар Уулын аврах команд нэртэйгээр байгуулагдаж, 1960 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Уулын цэрэгжүүлсэн аврах анги, 1995 онд Газрын хэвлийн тухай хууль батлагдсанаар Уул уурхайн аврах алба, 2014 онд Засгийн газрын тогтоолоор ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн Уул уурхайн аврах тусгай салбар, 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 80 дугаар тогтоолоор ОБЕГ-ын Уул уурхайн аврах анги,  2020 оны 167 дугаар тогтоолоор Уул уурхайн аврах 09 дүгээр анги болон өргөжсөн түүхтэй. Гамшгаас хамгаалах үндсэн үйл ажиллагаанаас гадна жилд дунджаар 200-250 орчим уул уурхайн аюул, ослын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг хянан баталгаажуулж, 100 орчим ган татлага шалгаж  дүгнэлт гарган гэрчилгээ олгосон бөгөөд уурхай уулын үйлдвэр, дулааны цахилгаан станцуудаас ирсэн агаарын сорьцод химийн хортой болон аюултай бодисыг тодорхойлж амьсгалын бие даасан төхөөрөмжийн шүүгч шохойнд лабораторийн шинжилгээ хийж байна.

Түүнчлэн үйл ажиллагааныхаа чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг  хангуулах  зорилгоор 2019 оноос MNS ISO 45001:2018  олон улсын стандарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл  ахуйн менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлж, үйл ажиллагаандаа нутагшуулах ажлыг хэрэгжүүлэн алба хаагчдын ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж:polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

11 цаг 55 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

13 цаг 12 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

15 цаг 49 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

15 цаг 49 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

15 цаг 49 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

15 цаг 49 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин